Монгол үндэсний бөхийн барилдаан мэхний баялаг хувилбар, барил тал, барьцны хувилбарууд гээд бусад бөхийн олон төрлийн суурь болохуйц баян сан хөмрөгтэй билээ.
Үүний ч үрээр монгол түмнээс төрсөн охид хөвгүүд дэлхийн сонгодог бөхийн төрлүүдэд нэр алдраа цуурайтуулсаар байна. Тэрхүү баян сан хөмрөгөөс өмсөх мэхийг онцолъё.
Өмсөх мэхийг хийхдээ өрсөлдөгч бөхийн нэг мөрний барьцыг алдуулж, тохой доогуур шурган өөрийн сул байгаа гараар нөгөө бөхийн дотор хонгоноос дээгүүр авч хүзүү сээр гарын хүчээр дунгуйлдан хаях бөгөөд бас ар талруугаа давуулан өөрөө нөгөө бөхийнхөө бие дээр толгойгоор нумарч унагах арга ч бий юм.
Жараад оны нэрт бөх улсын заан Цанлигийн Дамдиндорж энэхүү мэхийг гаргуун сайхан хийдэг байснаараа алдартай бөгөөд алдарт аварга Х.Баянмөнх ч ид гарч ирж байхдаа дархан мэхэнд нь олонтоо шороодсоноо дурссан байдаг. Хорьсон ч хийдэг, хориогүй ч хийдэг энэ мэхээрээ тэр монгол бөхийн түүхнээ овоглон мөнхөрчээ. Түүнтэй нэгэн үед барилдаж явсан Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын харьяат улсын заан Ундрахын Пүрвээ тав зургаан хувилбараар хийдэг байснаа дурсаж, улсын даян аварга С.Цэрэн, Дундговь аймгийн хурц арслан Хайдавын Цэнд-Аюуш гээд арал бярны илүүтэй хүчирхэг өрсөлдөгчдийг дархан мэхээрээ давж явснаа өгүүлсэн байдаг.
Ерээд онд улсын уран барилдаант начин Бүдээбазарын Адъяахүү, Төв аймгийн арслан Бямбаагийн Шаравдорж нар гарамгай сайхан эзэмшиж үндэсний бөхийн талбарт үзэгч олноо баясгаж байв. Эдэн дундаас дурьдахгүй өнгөрч болохгүй хүчтэн бол Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат улсын начин Шагдарын Зоригт. Тэр унаган багаас сурсан мэхээрээ Сэлэнгэ аймгийн наадмын түрүүг авч (тус наадмын ихэнх давааг өмсөх мэхээрээ авсан), төрийн их баяр наадмын тавын даваанд тунахдаа мөн л дархан даацтай мэхээр улсын цолны босго алхан гайхуулж байв.
Зуны олимпийн 29-р наадмын аварга Найдангийн Түвшинбаяр ч энэ мэхний нэгэн хувилбарыг гайхалтай хийж монгол түмний олон жил хүлээсэн алтан медалийг элэг нэгтнүүддээ авчирч билээ. Тэр үндэсний бөхийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах барилдаанд хүч үзэж явах үеэсээ л сүрхий өмсдөг хүүхэд байжээ.
Мөн Дундговь аймгийн арслан Алтангэрэлийн Алтанхуяг барьцандаа хүрсэн үед даамай сайхан хийдэг бөгөөд Эрдэнэт хотын Хангарьд спорт цогцолборт одоогийн харцага Арслангийн Бямбажавыг шороодуулж, ТВ-9 телевизийн шилдэг барилдааны түүврийг хэдэн жил чимж байв. Алтанхуяг арслангийн өвөг эцэг молиго бүргэд хэмээх Пэлжидийн Бат-Очир арслан энэ мэхийг даамай сайхан хийдэг байсан гэлцдэг. Тэгэхээр удамшиж ирсэн мэх бололтой. Лувсанрагчаагийн Нямсүрэн начин салхи нь таарвал сайхан хийнэ дээ.
Өнөө цагийн хүчтэнүүдээс Сэлэнгэ аймгийн начин Наранцэцэгийн Энхжаргал хаяа хийж харагддаг бол Увс аймгийн Тэс сумын харьяат аймгийн залуу арслан Хүрэлбаатарын Оргилболд уран сайхан хийдэг. Х.Оргилболд арслан барилдааны явцад дайрч орж ирсэн өөрөөсөө арал илүүтэй өрсөлдөгчийг даамай гоё өмсдөг.
Төв аймгийн харьяат сумын заан Б.Дагвадоржийг сумын заануудын барилдаан дээр, Хоршоолол нийгэмлэгийн зааланд сумын заан Б.Төмөрбаатарыг яг энэ хувилбараар уран хаяж хуран цугласан үзэгчдийн алга ташилтаар шагнуулж явсан юм. Монгол үндэсний бөхийн уран бөгөөд гайхамшигтай энэ мэхийг үндэсний бөхөөр хичээллэгч хүүхэд залуучууд суралцан эзэмшиж дархалбал зохилтой.
Эх сурвалж: SPS