Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт байрладаг 10 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 35 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн долоодугаар сарын гуравдугаар долоо хоногийн ажиглалтын дүнг Нийслэлийн статистикийн газраас гаргажээ.Махны дундаж үнэ
-хонины ястай мах 1 кг нь дунджаар 8086 төгрөг
-үхрийн ястай мах 1 кг нь дунджаар 8986 төгрөгийн үнэтэй байна.
Үхрийн ястай мах өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.8 хувиар буюу 72 төгрөгөөр өсч, харин үхрийн цул махны үнэ тогтвортой байлаа.
Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн мах
-“Хүчит Шонхор”, “Барс” хүнсний захуудад хамгийн хямд буюу 8000 төгрөг
-“Меркури”, “Таван Эрдэнэ” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 10500 төгрөг байв.
Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.2 хувиар буюу 14 төгрөгөөр буурч, харин хонины цул мах 1.3 хувиар буюу 100 төгрөгөөр өссөн байлаа.
Хонины мах
-“Хүчит Шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 7300 төгрөгөөр
-“Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9800 төгрөгөөр худалдаалж байна.
Гурилын үнэ
-дээд зэрэг нь 930-1050 төгрөг
-1-р зэргийнх 600-800 төгрөг
-2-р зэргийнх 500-600 төгрөг байна.
Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 930-аас 1000 төгрөгийн үнэ ханштай байна.
Харин “Барс” хүнсний захад нэг кг
-дээд зэргийн “Алтан тариа” гурил 950 төгрөг
-1-р зэргийн гурил 650 төгрөг
-2-р зэргийн гурил 500 төгрөгөөр тус тус зарагдаж байна.
“Атар” талхны үнэ хүнсний зах, дэлгүүрт 775-850 төгрөгийн үнэтэй байна.
“Бөмбөгөр” хүнсний захад “Атар” талхыг хамгийн хямд буюу 775 төгрөгөөр, харин “Хүчит Шонхор”, “Таван-Эрдэнэ”, “Марко”, “Макс” хүнсний захуудад хамгийн өндөр үнээр буюу 850 төгрөгөөр худалдаалж байна.
Төмс, хүнсний ногоо
Хятад төмс 2.4 хувиар буюу 13 төгрөгөөр буурч, харин бусад хүнсний ногооны үнэ тогтвортой байлаа.
“Монгол” гэсэн тодотголтой төмс, хүнсний ногооны үнэ импортын буюу БНХАУ-аас оруулж ирсэн төмс, хүнсний ногооны үнээс өндөр байна.
Б.Соёлмаа