gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.17
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.17
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.17
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Л.Идэрбат: Өвөр Монголын мянган морин хуур зүгээр л зураглал

Соёл урлаг
2008-02-16
0
Twitter logo

Сар шинийн босгон дээр Ерөнхийлөгчийн нэ­рэм­жит шагнал хүртсэн Монгол Улсын гавьяат жүжигчин, морин хуурч Л.Идэрбаттай ярилцлаа.

-Ерөнхийлөгчийн нэ­рэм­жит шагналыг танд мо­рин хуур тоглогчийн хувьд хүртээв үү, тодорхой бү­тээлд тань хүртээв үү?
-Монголын морин хуурын “Икэл” сан гэж байдаг юм. Төрийн мэдэлд байдаг сан шүү дээ. Энэ сангийн санаа­чилгаар морин хуурыг тог­логч, морин хуурт зориулсан хөгж­мийн бүтээл туурвисан, мо­рин хуур урлаач, морин хуу­рыг олон жил тоглосон гэсэн ийм төрлүүдээр уран бү­тээлч­дэд Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал олгож бай­хаар Ерөнхийлөгчийн зарлиг гарсан юм. Энэ эрхэм шагна­лыг морин хуурыг олон жил тоглосон, морин хуурт зо­риул­сан ол
он бүтээл хийсэн гэж надад олголоо.

-Таныг манай ерээд оны залуучууд үнэхээр шү­тэн биширдэг байлаа. Ту­хайн үед таныг их залуу хүн байх гэж төсөөлдөг байсан минь оносонгүй?
-1962 онд юм даа, тэгэхэд манай Улсын ардын дуу бүж­гийн чуулгын хөгжмийн баг­шаар хөгжмийн зохиолч, тө­рийн соёрхолт, ардын жүжиг­чин Л.Мөрдорж, уран сайхны удирдагчаар Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Л.Цог­­золмаа багш ажиллаж байлаа.

Мэргэжлийн хөгжимчид туйлын ховор байсан тэртээх жараад онд Мөрдорж багш маань ардын найрал хөгжим байгуулна гэж санал тавьсан юм. Тэр дагуу ардын хөгжим, ардын урлагт сонирхолтой, авьяастай хүүхэд, залуу­чуудыг шалгаж авна гэсэн зарлал Монголын радиогоор явж байлаа. Би тэгэхэд арван дөрвөн настай байж л дээ. Тэгээд миний аав намайг Мөрдорж багш, Цогзолмаа багш хоёрт гараас минь хөтөлж аваачиж шалгуулсан. Миний аав бас морин хуурч хүн шүү дээ. Лувсан­гомбо гэж алдартай морин хуурч, лимбэ, хуучир тоглодог тийм хүн байсан юм. Гуч, дөчөөд оны үед Амгалангийн Жанжны клуб гэж байлаа шүү дээ, тэнд миний аав ажиллаж байсан юм. Тэгээд би шалгуу­лаад тэнцсэн л дээ. Нот мэдэхгүй, морин хуур гэдгийг ч мэдэхгүй хүүхэд очиж бай­лаа. Аав минь намайг багад уртын дуу их зааж өгч байсан хүн. “Уяхан замб­у­тивийн наран”, “Хүрэн толгойн сүүдэр” гээд их олон сайхан дуу зааж өгч дуулуулна.

Гавьяат жүжигчин уртын дуучин Дорждагва гуай, миний аав хоёр их үерхдэг байв. Тэгээд аав хуурдаж, Дорждагва гуай дуулдаг ийм сайхан үе байсан юм. Аав минь уртын дууг их ч сайхан дуулдаг, яг Дорждагва гуай шиг дуулдаг хүн байсан л даа. Би эхээс гурвуулаа. Аав минь намайг урлагийн хүн болж магадгүй гэж уртын дуу зааж өгч байсан нь тэр л дээ. Тэгээд сумын клубт намайг дуулуулдаг байлаа. Би багадаа эхээсээ өнчирч хоцорсон хүн л дээ. Өнчин хүүхэд болохоор ч тэр юм уу хүмүүс намайг дуулахад их уйлна даа. Манай Төв аймгийн Лүн суманд ирсэн, түүгээр өнгөрсөн тууварчид, аян замын улс намайг андахгүй. Лүн суманд нэг дуучин хүүхэд бий гэж бүр хэлэлцдэг байсан юм. Тэгээд надаар уртын дуу дуулуулна.

Тэр үед одоо энэ гавьяат жүжигчин Мягмарнаран бид нар их найзууд, ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн, ардын багш Сэрээтэр бид хэд нэг ангийн хүүхдүүд байлаа. Бид хар багаасаа тоглож өссөн. Намайг хаана дуулуулна тэр хүмүүс тав арван цаас өгнө, түүгээр нь бид нар чихэр авч иднэ. Ийм хөгжилтэй сайхан түүхтэй миний бага нас өнгөрч. Жаахнаас нь дуулуулчихсан болохоор хоолой маань муудчихсан. Хүүхдийг нялх үед нь хамаагүй дуулуулж бол­дог­гүй юм байна шүү дээ. Аав минь ч нарийн ширийнийг нь сайн мэдэхгүй, би жаахан хүүхэд юм болохоор хүмүүс мөнгө, чихэр өгнө гэхээр нь дуулаад л байдаг. Ингэж миний хоолой муудаад, аав минь намайг хөгжимд оруулсан юм. Чуулгад дагалдан хөгжимчнөөр орсон доо.

-Хөгжмийн том том мастерууд ямар багшийн шавь байж, ямар сур­гал­таар боловсорсноосоо шалтгаалж бас их давтагдашгүй арга барилтай байдаг юм шиг байгаа юм. Таны багш гэж ямар хүн байна?
-Миний багш Батбаяр гээд одоо гавьяаныхаа амралтад гарчихсан сайхан буурал өвгөн бий. Их сайн тоглогч доо. Хөгжмийн зохиолч, бас морин хуурч хүн шүү дээ. Хэнтий аймгийн хүн.

-Гүйцэтгэх арга, донж маягаараа морин хуур тоглоход бас нутаг нут­гийн онцлог бий биз?
-Тийм шүү. Тухайлбал, баруун тийшээгээ бол морин хуурыг их сайхан талбиун тоглоно, боржигон хуурч бор­жигон маягаар тоглоно.Тэгээд л Сүх­баатар, Дорноговиос бас өөр маягийн тоглох арга барил орж ирнэ ээ.

-Манайхан сүүлийн жилүүдэд дэл­хийн сонгодог зохиолуудыг морин хуураараа тоглодог боллоо. Сим­фони оркестрийн гаргаж тавьдаг бүтээлийг үндэсний хөгжмөөр гүй­цэт­гэх боломж хэр өргөн байдаг юм бэ?
-Ерөөсөө морин хуурт бүтээлээ буулгахад тоналист гэж байдаг юм. Морин хуурын өөрийнх нь хөгөнд нь тохируулж хөрвүүлнэ гэсэн үг. Хөгийн багтаамжаас бас болно. Тэгээд хөрвүүлж чадах л юм бол морин хуур, үндэсний хөгжмөөр сонгодог бүтээл тоглох бүрэн боломжтой.

-Та дөчин таван жил үндэсний хөгжмийн оркестрт морин хууртайгаа суулаа. Сонгодог бүтээлийг хөр­вүүлс­нээр тоглоход тоглогч өөрий­гөө илэрхийлэх боломж нь хэр вэ?
-Анзаарагддаг юм, барууны болон үндэсний хос хөгжим эзэмшсэн тоглог­чид тухайн сонгодог бүтээлийг бүрэн гүйцэд гаргаж тавих, мөн өөрийнхөө цар хэмжээг харуулахдаа хамаагүй илүү байдаг. Тухайлбал, далаад оноос манай ардын жүжигчин Жамъян гуай сонгодог бүтээлийг морин хуурт хөрвүүлж өөрөө тоглосон. Жамъян гуай өөрөө бас вио­лон­челийн хүн шүү дээ. Тэгээд өөрийн­хөө тоглож байсан виолончелийн бүтээ­лүүдийг хөрвүүлж тоглож байсан юм. Виолончел чинь морин хуурт их ойрол­цоо орж ирнэ. Тэгээд их мундаг улсууд гарч ирсэн дээ. Гавьяат жүжигчин Батчулуун байна, Батсайхан гээд олон сайхан хуурчид сонгодог хөгжим, том том концерт тоглосон доо. Миний үед хөгжимчдийг хос мэргэжлээр бэлтгэ­дэг­гүй байлаа шүү дээ. Одоо бол их сайхан болжээ.

-Та олон сайхан бүжгийн хөгжим, бас морин хуур, үндэсний бусад хөгжимд зориулж бичсэн зохиолуу­дын­хаа зах зухаас нь ч болов манай уншигчдад ярьж өгөхгүй юу?
-Би анх 1981 онд “Хөгжлийн хурдаар” гэж оркестрийн бүтээл хийж өөрөө найрал хөгжимтэйгөө тоглосон. Тэр үед чинь Монголын соёлын өдрүүд гадаад орнуудад зохион байгуулагддаг байлаа шүү дээ. Тэгээд би энэ бүтээлээ Моск­вагийн Их театрт оркестртойгоо тоглосон юм. Оросын Их театрт тоглоно гэдэг их хувь тавилан л даа. Тэр дундаа өөрийн­хөө бүтээлийг найрал хөгжимтэй хамтран тоглоно гэдэг том бахархал.

Ардын бүжгийн хөгжмүүд бичлээ. Сэвжидтэй “Баяд” бүжгийг хийсэн, бас түүний хүү Сүхбаатартай хэд хэдэн бүжиг хийсэн юм. Арван морин хуурын татлага. Энэ миний морин хуурын анхны зохиол. “Цоглог” залуус”, “Эмнэг сургагч” гээд нэлээд хэдэн бүжгийн хөгжим бичсэн дээ. “Миний морин хуур” гэж зохиолыг маань Цогбадрах гэж сайхан морин хуурч залуу байлаа шүү дээ, тэр анх тоглосон. Хэрвээ амьд сэрүүн байсан сан бол одоо ингээд залгуулаад тоглоод байх их мундаг чадвартай морин хуурч байлаа. Яриад байвал нэлээд хэдэн бүтээл бий. Ер нь тэгээд бид чинь тэр Мөрдорж, Чойдог, Гончигсумлаа гээд олон хүчирхэг хүмүүсээс л урган гарсан хүмүүс шүү дээ. Хөгжмийн бүх л юмыг тэр хүмүүсээс л авлаа шүү дээ.

-Та одоо үр хүүхдүүддээ хөгж­мийн уламжлалаа өвлүүлж буй биз?
-Миний гэр бүлийн хүн Бүжинлхам гэж Хөгжим бүжгийн коллеж төгсөөд Чуулгад ирж байсан хүүхэд л дээ. Бид хоёр анх танилцаж байхад энэ маань хүүхэд л байсан юм чинь. Бид хоёр гэр бүл болоод урлагт хорь гаруй жил хамт ажилласан. Одоо сургуульдаа эргэж очоод багшилж байна. Оркестрт тоглож байсан шанзчин хүн. Бид хоёроос нэг охин төрсөн. Миний охин Наранцацралт ХБК-ийн төгөлдөр хуурын ангийг төгсөөд, дараа нь СУИС-ийг хоорын багш мэргэжлээр төгссөн дөө. Хос мэргэжилтэй. Миний хоёр зээ байна. Том нь энэ жил ХБК-ийн гуравдугаар курст хийл хөгжмийн ангид сурч байна. Өмнө нь ёочингийн анги төгссөн. Ингээд хос хөгжим эзэмших гэж байгаа юм. Бага зээ Зулцэцэг маань энэ жил мөн ХБК-ийн аравдугаар ангид сурч байна. Тө­гөл­дөр хуур, морин хуур гэсэн бас хоёр хөгжмөөр суралцаж байгаа юм. Ардын урлаг, сонгодог хоёрыг зэрэгцүү­лэх нь зүгээр юм уу гэж би бодоод байгаа юм.

-Норовбанзад гуай та хоёр уртын дуу, морин хуур хоёртойгоо дэлхий дахиныг бараг хэд эргэчихсэн биз?
-Би гуч гаруй орноор явж тоглосон байна лээ. Эдгээр орнуудаар хоёр гурав ч эргэчихэж. Энэ агуу хүнтэй хамт тоглолтоор мөн ч олон удаа явсан даа.

-Өвөр Монголын морин хуурын ансамбль асар томоор харагдах юм, телевизээр. Тэд яаж тийм цэвэрхэн, маш хүчтэй, дуугарч сүрийг үзүүлж чадаж байна гэдэгт та хариулаач?
-Ялгааг нь хэлж өгье. Манай морин хуурын чуулга гэж байна. Эд нар бол хачин тансаг дуугарч байна. Чингэс хааны ойгоор найман зуун морин хуур дуугарлаа. Яг найман зуу шүү. Газар газраас ирсэн хуурчид. Эхлээд бид сургалт явуулсан шүү дээ. Тэгээд тоглох хөтөлбөрөө сургасан. Болж байна лээ, найман зуун морин хуур бол. Тэгэхдээ бид Хятад шиг хуураагүй. Хятадууд яагаад мянган морин хуурч нь яг нэг хүн шиг тоглоод байгаа юм бэ гэж чи асуув аа. Тэр бол зүгээр зураглал. Түүнийг би яг дэргэд нь байж байгаад харсан. За, яг мэргэжлийн морин хуурч хорин хүн суулгаад араар нь зүгээр л баахан хүн суулгачихдаг юм. Тэгээд тэдгээр хуур нь дуугарахгүй, хялгас нь зүгээр л нэг утсаар хийчихсэн, урд суусан хэдхэн тоглогч л тоглоно шүү дээ, тэд чинь. Дээр нь бичлэг явуулчихна. Ингээд мэдэхгүй хүн харахад яг мянган хуурч тоглож байгаа юм шиг харагддаг юм. Ердөө тэгээд л бол оо. Түүнээс биш мянган морин хуур тэгж дуугарна гэж байхгүй шүү дээ. Манайхаас ийм л ялгаатай даа. Манайх мянга биш ч гэсэн найман зуун морин хуурч яг яс тоглосон.

Н.Пагма 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан