Засгийн газар Оюутолгойн хэлэлцээнд эхний амжилт, үр дүнгээ гаргажээ. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямаар ахлуулсан ажлын хэсэг Рио Тинто групптэй хийсэн хэлэлцээний үр дүнд Оюутолгойн менежментийн төлбөрийг хоёр дахин буурууллаа.
Энэ нь эхний ажлын хэсгийн үр дүн юм. Дараагийн даалгавар З.Мэндсайхан сайдад ногдсон.
"Оюутолгой" компанийн 34 хувийг Засгийн газар, 66 хувийг Рио Тинто эзэмшдэг. Хөрөнгө оруулагч талуудын хэлэлцэх дараагийн асуудал нь зээлийн хүүг бууруулах. Энэ ажлын хэсгийг Монголын талаас Сангийн сайд З.Мэндсайхан ахалдаг.
"Оюутолгой" уурхайг барихад Рио Тинто хөрөнгө оруулсан. Нийт хөрөнгө оруулалтын 34 хувь нь Засгийн газрын, тодруулбал "Эрдэнэс Оюу толгой" компанийн зээл бөгөөд дунджаар 11.1 хувийн хүүтэй. Энэ хүүг эрс бууруулахаа өмнөх Засгийн газар зарласан юм.
Энэ хүү хэрхэн тогтдог вэ?
Зээлийн бүтэц нь SOFR+6.5 хувь буюу дэлхийн эдийн засаг, гадаад зах зээлийн нөхцөлөөс хамаардаг.
SOFR нь АНУ-ын Засгийн газрын үнэт цаасаар баталгаажсан, нэг шөнийн санхүүжилтийн хүү (Зээлийн бөөний хүү) бөгөөд дээшээ доошоо хөдөлж байдаг. Зээлийн бодит хүү сүүлийн 15 жилийн хугацаанд дунджаар 8 хувь байсан бол хамгийн багадаа 6.5 хувь байжээ. SOFR зарим жилүүдэд бараг 0 хувь ч байсан. 2023 онд 4 хувь давснаар сүүлийн гурван жилд бодит хүү 10 хувийг давжээ.
Рио Тинто А зэрэглэлтэй групп тул олон улсын санхүүгийн байгууллагуудаас хөрөнгө татвал тав орчим хувийн хүүтэй зээл авах чадамжтай. Гэхдээ Рио Тинто групп зээлжих зэрэглэл өндөртэй байсан ч манай улсад хэрэгжих төсөлд зээл авах тохиолдолд манай улсын зээлжих зэрэглэл мөн нөлөөтэй.
Одоогоор манай зээлжих зэрэглэл ВB- байгаа тул 8-9 хувийн зээл авах боломжтой. Энэ зэрэглэл цаашид өсвөл зээлийн хүү бүр 6 хувь ч болох боломжтой юм. Засгийн газар болон Рио Тинтогийн төлөөлөгчдийн хийж буй хэлэлцээ үргэлжилж байна. Тэд дээр тайлбарласан зээлийг хэрхэн тооцох аргачлалыг тохиролцох юм.