Финланд улсын Пажулахти хотод зохион байгуулагдсан /5-р сарын 7-15-ны өдрүүдэд/ дэлхийн бочигийн цуврал тэмцээнд нийт 20 орноос 88 тамирчин оролцлоо.
Тэмцээнд Монгол Улсаас Х. Ирмүүн, Д. Дагмидмаа, Т. Мөнхдэмбэрэл нар оролцов. Тэднийг Пара Бочигийн шигшээ багийн дасгалжуулагч С. Алтанхундага ахалжээ.
- Х. Ирмүүн - эрэгтэй BC2 ангилалд 4 хожилтойгоор мөнгөн медаль;
- Д. Дагмидмаа - Эмэгтэй BC2 ангилалд 1 хожил авч, хэсгийн 3-р байраар гарч, шагналт байрын 10-р байр;
- Т. Мөнхдэмбэрэл - Эрэгтэй BC1 ангилалд 2 хожил авч, хэсгийн 2-р байраар гарч, шагналт байрын 5-р байр;
- Багийн төрөлд - 6-р байр эзэлсэн амжилт гаргажээ.
1984 онд анх Паралимпийн албан ёсны спортын төрөл болон орж байсан энэхүү спорт нь Монгол улсад анх 2017 онд Монголын Пара Бочигийн Холбоо үүсгэн байгуулагдсанаар албан ёсоор хөгжиж эхлэсэн байна. Тус оноос эхлэн жил бүр Пара Бочигийн улсын аварга шалгаруулах тэмцээн тогмтол зохион байгуулагдаж, өдгөө 10,000 гаруй тамирчдыг хамрах хэмжээнд хүрчээ.
Монгол Улсын шигшээ багийн дасгалжуулагч С.Алтанхундага хэлэхдээ, "Манай тамирчид гайхалтай амжилт үзүүллээ. Гэхдээ бид үүгээр зогсохгүй. Казакстан, Солонгос, Япон зэрэг орнуудад болох дараагийн том тэмцээнүүд биднийг хүлээж байна. Бид маргаашаас бэлтгэлдээ гарга" гэв.
Холбооны ерөнхийлөгчөөр С. Отгонбат ажиллаж байгаа бөгөөд 2026 оны Пара Бочигийн улсын аварга шалгаруулах тэмцээн нь тамирчдын чансааг тогтоох, Олон улсын тэмцээнд оролцох үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулах гол шалгуур болж, Х. Ирмүүн, Д. Дагидмаа, Т. Мөнхдэмбэрэл нар шалгарчээ.
Энэ онд Монгол улсын төлөөлөл болсон энэхүү тамирчдыг маань Казакстан, АНУ, Португал, Египет, Солонгос болон Япон зэрэг орнуудад зохиогдох дараа дараагийн олон улсын том цуврал тэмцээнүүд хүлээж буй юм.