2026 оны Милан–Кортинагийн Өвлийн Олимпоос нэгэн шинэ “од” тодорсон нь чоно шиг төрхтэй нохой байлаа.
Хоёрдугаар сарын 18-нд болсон эмэгтэйчүүдийн кросс-кантри цанын багийн спринтийн сонгон шалгаруулалтын үеэр Олимпод тэр бүр тохиолддоггүй дүр зургийг үзэгчид харжээ. Уяа нь алдуурсан айлын нохой барианд хүрэхээр уралдаж буй тамирчидтай хамт гүйсээр барианд орж иржээ.
Чехословак чоно-нохой үүлдрийн, Назгул хэмээх дуудлагатай нохой гэрээсээ алдууран уралдааны зам руу оржээ. Назгул хоёр тамирчныг замын төгсгөл хүртэл даган гүйсэн байна.

Чоно шиг зүстэй нохойг харсан Хорватын цаначин Тена Хадзич тухайн мөчид юу бодсоноо хуваалцжээ. Тэрбээр "Би хий юм хараад байна уу?’ гэж бодсон. Тэгээд би яахаа мэдээгүй. Магадгүй тэр над руу дайрч, хазаж магадгүй юм" хэмээн боджээ.
Аз болоход Назгул хүмүүжилтэй нохой байсан бөгөөд тамирчид, уралдаанд ч ямар нэг аюул учруулаагүй. Үзэгчид, олон нийт түүнийг өхөөрдөн зарим нь “Тэр Хаалтын ёслолын хүндэт зочин болох ёстой!” хэмээн бичжээ.

Назгул хэний нохой вэ?
Хоёр настай нохойн эзэн нь нэрээ нууцлахыг хүссэн байна. Тэрбээр “Өнөө өглөө биднийг гэрээс гарахад дагаад ердийнхөөсөө илүү гаслаад байсан юм. Тэр жаахан зөрүүд ч гэлээ эелдэг. Хүмүүс хаана байна, тэр тэнд байх дуртай" гэжээ.
Уралдааны дараа зохион байгуулагчид Назгулыг хурдан барьж аван, ойролцоох буудлын хоолны газарт байлгаж, дараа нь гэрт нь буцаасан байна.
Эх сурвалж: NBC