Засгийн газрын 2018 оны тогтоолын дагуу сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх чиг үүрэг бүхий “Тавантолгой түлш” ХХК-ийг үүсгэн байгуулсан.
Компани баруун болон зүүн гэсэн хоёр үйлдвэртэй. Зүүн үйлдвэр нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 11-р хороо болон Төв аймгийн Сэргэлэн сумын 1-р багийн нутагт байрлах бөгөөд нийт талбайн хэмжээ нь 117.73 га.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ээлжит бус X хуралдаан өчигдөр (2026.03.02) болов.
Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн Засаг дарга Д.Наянбаяр “Зүүн түлшний үйлдвэрийг арай ч хаачихгүй байх гэсэн итгэл, найдвар бий. Энэ үйлдвэр Улаанбаатар хотын утааг бууруулахад тодорхой хэмжээнд үүргээ гүйцэтгэсэн. Налайх дүүргийн 500 гаруй иргэн энэ үйлдвэрт ажиллаж нүүрсийг хэлбэржүүлж, савлаж аж амьдралаа залгуулж байгаа.
Нийслэлээс хэдэн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн үйлдвэр. Төмөр замаа татчихсан, дэд бүтэцтэй, нүүрс угаана гэж тоног төхөөрөмж авч, хөрөнгө оруулалт хийсэн. Энэ үйлдвэрийг цаашид ажиллуулаад нүүрсийг ямар нэг байдлаар савлах зэргээр ашиглах арга хэмжээ авч хэрэгжүүлээсэй гэдэг санал хэлмээр байна. Энэ үйлдвэрт олон хүн ажиллаж, цалин мөнгөө аваад явж байгаа шүү гэдгийг хэлье. Манай Налайх дүүргийн ажилгүйдлийн түвшин зүүн түлшний үйлдвэртэй нягт холбоотой.
Ажил хариуцаж байгаа дарга нар, төлөөлөгч нар зүүн түлшний үйлдвэрийг очоод үзэх хэрэгтэй. Ямар их хөрөнгө мөнгө зарж ажил хийснийг харах нь зөв. Гэтэл хэдхэн жилийн дараа энэ үйлдвэрийг хааж, хийн түлшинд шилжүүлнэ гэдэг асуудал баймааргүй байна гэдэг саналыг хэлье” гэв.

“Таван толгой түлш” ХХК-ийн Зүүн түлшний үйлдвэрт угааж баяжуулсан эрчим хүчний нүүрс буюу миддлингийг хүлээн авч боловсруулдаг.
Үйлдвэр нь эргэлтэт хүрдэн хатаагч, түүхий эдийн тэжээлийн туузан конвейр, хос голтой холигч төхөөрөмж, хэлбэржүүлэн шахах төхөөрөмж, туузан хатаагч төхөөрөмж, босоо хатаагч бункер, бэлэн бүтээгдэхүүний туузан конвейр, сайжруулсан шахмал түлш савлагч зэрэг тоног төхөөрөмжтэй.