Улаанбаатар хотын хэмжээнд гэрэлтүүлгийн 110 мянган шон байдаг. Гэрэлтүүлгийн ил задгай кабель, тагийг засварлах солих, угаах ажил үргэлжилж байна.
УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл “Хотын их цэвэрлэгээ гуравдугаар сарын 20-оос эхэлсэн. Энэ хүрээнд гэрэлтүүлгийн шонгуудын аюулгүй байдлыг ханган засаж, угааж, цэвэрлэж байна. Мөн авто замын дагуух ашиглалтад хүлээлгэн өгөөгүй, асдаггүй 1000 орчим гэрлийн шонг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна.
Хотын хэмжээнд нийтийн эзэмшлийн зам талбайд иргэдийн хөдөлгөөнд саад болсон 1650 шонг шилжүүлэх ажлыг гүйцэтгэж байна. Иргэд нийтийн эзэмшлийн зам талбайн гэрэлтүүлгийн утас ил гарсан, таг унасан зэрэг асуудалтай таарсан бол УБЗАА болон Улаанбаатар хотын шуурхай удирдлагын төвд мэдээлээрэй” гэв.