Дорнод аймаг, Халхгол сум Ташгай багийн “Шувуут” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 280 км, сумын төвөөс баруун урд зүгт 120 км/ хээрийн гал түймэр гарсан байна.
Энэ тухай дуудлагыг 04.04-ний өдрийн 11:15 цагт хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Халхгол сум дахь 62 дугаар анги, Халхгол сум дахь Хилийн 0198 дугаар анги, Халхгол сумын Засаг даргын Тамгын газрын мэргэжлийн анги, "Петро Чайна Дачин Тамсаг" ХХК-ийн 21 дүгээр талбайн ажилтнууд, Хилийн цэргийн 0306 дугаар ангийн “Хавцал булаг”-ын заставаас нийт 84 хүн, 15 автомашинтай ажилласан байна.
04.05-ны өдрийн 04:35 цагт цурамд оруулж, 04.06-ны өдрийн 15:55 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар хээрийн түймэрт 105,000 га талбай өртсөн гэж ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР мэдээлэв.