2026 оны хөл бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хасагдах шатны хамгийн сонирхолтой учраануудын нэг, Портул, Хорватын тоглолт өндөрлөлөө.
Криштиану Роналдугаар ахлуулсан Португал, Лука Модричоор ахлуулсан Хорватын тулаан 2:1 гэсэн тооны харьцаагаар, Португалын хожлоор өндөрлөв.
Тоглолтын хоёрдугаар үе эхлээд удалгүй Хорватын Иван Перишич өрсөлдөгчийнхөө хаалганд гоол оруулснаар багтаа тэргүүлэл авчрав.
Түүний хариуг Роналду удалгүй гоолоор барьсан ч отон тоглолт байсан тул гоолыг нь тооцоогүй.
Португалын багаас булангийн цохилт гүйцэтгэх үед Хорватаас алдаа гаргасны улмаас торгуулийн цохилтыг Роналду гүйцэтгэх болсон.
Ингээд Роналду торгуулийн цохилтоо амжилттай болгосноор ДАШТ-ий хасагдах шат дахь анхны гоолоо оруулсны сацуу, тооны харьцааг тэнцүүлсэн юм.
Португалын дасгалжуулагч Роналдуг 81 дэх минутад сэлгээ рүү суулгасан. Роналдугүй ч Португалын шигшээ үүргээ сайн биелүүлж, шүүгчийн сунгасан нэмэлт 10 минутад гоол оруулснаар шөвгийн 16-д шалгарав.
Нэмэлт минутын төгсгөлд /90+12/ Хорватын шигшээгээс гоол оруулсан ч бичлэг шүүж үзсэний дараа отон тоглолт байсан гэж үзсэн тул гоолыг нь цуцалсан.
Энэ гоол орсон бол тооны харьцаа тэнцэж, нэмэлт цаг сунгах байв.
Тэд шөвгийн 16-д Испанийн шигшээгийн эсрэг долоодугаар сарын 7-ны өдөр тоглоно.