Тавантолгойн бүлэг ордоос нөөцөөрөө хоёрдугаарт эрэмбэлэгдэх Бортээгийн ордыг “Эрдэнэс Тавантолгой” компани бие даан олборлох ажлыг эхэлж, анхны шанага тавих ёслол өчигдөр /2026.06.20/ боллоо.

Бортээгийн орд хулгайлагдсан, хулгайч нь тухайн үеийн УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн хамаарал бүхий “Админерал” ХХК хэмээн яригдаж, энэ асуудлаар нээлттэй сонсгол болж байв. Эрх баригч МАН-ын удирдлагууд Бортээгээс болон талцаж, УИХ спикер Д.Амарбаясгаланг унагаж, Ерөнхий сайд Г.Занданшатарыг ч огцруулж байв. Гэвч Ерөнхий сайд Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр суудал дээрээ үлдсэн нь өнгөрсөн намрын улс төрийн гацаа, эрх баригчдын зодооны шалтгаан нь энэ Бортээгийн орд байсан гэж тухайн үеийн Ерөнхий сайд Г.Занданшатар хэлж байсан юм.
Тухайн үед хууль зүйн сайдаар ажиллаж байсан Б.Энхбаяр, УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн хамаарал бүхий компани Бортээгийн ордыг хулгайлснаар барахгүй, уг ордод хамтарч байсан гадаадын хөрөнгө оруулагч амиа алдсан зэрэг ноцтой мэдээлэл өгч, нүүрсний хулгайчаар нь цоллож байв. Гэвч Бортээгийн ордоос шанага нүүрс алдагдаагүйг гэрчилж, өчигдөр тус ордод төрийн өмчит компани өөрөө олборлолт хийхээр анхны шанага тавих ёслолыг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь Тавантолгойн нүүрсний бүлэг ордын дунд хийж, Ерөнхий сайд Н.Учрал нээлтийн үгийг хэллээ.

ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр өчигдөр /2026.06.20/ цахим хуудаснаа УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан Бортээгийн ордыг хулгайлсан гэх ээлжит мэдэгдлээ хийжээ.
Тэрбээр өчигдөр цахим хуудаснаа, "Бортээгийг Д.Амарбаясгалан хулгайлаагүй л байсан гээд байгаа хүмүүс энэ сонсголоор ил болсон нотлох баримтыг нөхөж үзэцгээ. Нотлох баримт эргэлзээгүй, хөдөлбөргүй байсан учраас өнөөдөр тэд яллагдагчаар татагдчихаад байгаа. Хуулийн сайдаас буулгацан учраас хэрэг нь алга болчихно гэж баярлаад байх хэрэггүй.
Хулгайчид хуулийн салбараар багахан тоглоорой. 400 их наядын нөөцтэй ордын нүүрсийг борлуулах давуу эрхийг нүүрс баяжуулах үйлдвэр барих гэсэн халхавч тендерээр авсан байсан нь үнэн. Тэр нь илчлэгдэж хүчингүй болсон. Үр дүнд нь баялаг тэдэнд биш ард түмэнд хүртэх өнөөдрийн боломж бүрдсэн юм" гэжээ.

УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан цахим хуудсаараа түүнд өнөөдөр хариу өгчээ. Тэрбээр,
Эцэст нь худал үнэнд гүйцэгддэг гэж энэ. “Эрдэнэс Тавантолгой” ХК нь Бортээгийн ордын ашиглалтыг эхлүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулж буй өдөр ээлжит гүтгэлгээ хот могой дахин эхлүүлжээ.
“Нүүрсний сонсгол”-ыг хувийн зорилгоор ашиглаж урьдаас зохиолтой “жүжигг тавьж, жинхэнэ хулгайчдыг хаацайлж, элдэв схем зурж иргэдийн тархийг угааж, гүжирдэн гүтгэсэн гурван жил! Эцэст нь “Бортээг”-ийн орд газраас шанага шороо хөндөгдөөгүй, хэн нэгний өмчид, тэр дундаа Д.Амарбаясгалан миний өмчид хэзээ ч очиж байгаагүй, “ЭТТ” ХК-ийн эзэмшилд байсаар байсан нь ард түмэнд ил боллоо.
Хууль зүй, дотоод хэргийн сайд асан, гүжирдэн гүтгэгч, улс төрийн хорт могой, хуулийг завхруулагч, төрийн хутгуур, Б.Энхбаяр эрх ашигт шунасан хэсэг бүлэг нөхдийнхөө хамт эрх мэдлээ урвуулан ашиглаж, миний нэр хүндэд халдсан увайгүй үйлдэл нь түмэнд ил боллоо.
Б. Энхбаяр Хуулийн сайд байх ахуйдаа “Хардаж байна”, “Болзошгүй”, “Халхавчлан” гэх хоёр салаа үгээр хатган дараах онц ноцтой, гэмт хэргийн шинж чанартай гүтгэлгийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг ашиглан нийтэд түгээсэн.
1. Д.Амарбаясгалан хамаарал бүхий “Админерал” гэх компаниараа дамжуулан Бортээгийн ордын 40 их наядаар үнэлэгдэх нүүрсийг хулгайлсан.
2. Эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгох замаар Бортээгийн ордыг хувьдаа завшсан.
3. “Админерал” гэх компанийн Хятад эзний амь насыг санаатайгаар хороосон.
Би Монгол Улсад хууль шударга үйлчилдэг гэдэгт итгэдэг. Д.Амарбаясгалан миний бие улс эх орон, ард иргэдийнхээ өмнө хийсэн хэрэг, үйлдсэн гэм байхгүй. Гүжирдсэн гүтгэсэн болгонд цаг тухай бүрд нь олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон өөрийн албан ёсны цахим хуудсаар дамжуулан баримтаар няцаалт өгсөөр ирсэн.
Иргэд сонгогчдынхоо итгэлийг хүлээж УИХ-ын гишүүн болсны хувьд, эр хүн, айл гэрийн эцэг хүний хувьд, үнэнийг тогтоолгохоор УИХ-ын даргын албан тушаалаа өөрийн хүсэлтээр хүлээлгэн өгч, өнөөдрийг хүртэл хууль шүүхийн байгууллагаар шалгуулж, олон нийт, иргэд сонгогчдынхоо эргэлзээ, элдэв гүтгэлэгт цэг тавих болно.
Б.Энхбаярт хэлэхэд үүрдийн эрх мэдэл, үрэгдэж барагдахгүй эд баялаг гэж үгүй. Үйлийн үр хаалга андуурдаггүй" гэжээ.