-Өнгөрч буй долоо хоногт болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна-
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫНХАН АЖИЛ ХАЯХАА БОЛИВ
Эрчим хүчний салбарынхан ажил олгогч Эрчим хүчний яамтай цалингийн асуудал дээр тохиролцож чадахгүй байгаа тул ажил хаяна гэдгээ мэдэгдээд байсан. Удалгүй "Эрчим хүчний ажилтнуудын цалингийн санг 10 хувиар нэмэх боллоо. Мөн ирэх 10.01-ниы өдрөөс эхлэн 5 хувиар, 2027.01.01-ний өдрөөс 10 хувиар, 2027.10.01-ний өдрөөс 5 хувиар тус тус нэмэх боллоо.
Нийт 30 хувийн нэмэгдлийг Эрчим хүчний яам хүлээн авлаа. Иймд бид ажил хаялтыг зохион байгуулахгүй" хэмээн мэдэгдэл хийсэн юм.

"УИХ-ЫН ГИШҮҮДЭД НААДМЫН УРИЛГА ӨГӨХГҮЙ"
Шадар сайд Н.Номтойбаяр "Энэ жил Үндэсний их баяр наадмын тасалбарыг 100 хувь борлуулна. УИХ-ын гишүүд, сайд, дарга нар индэрт урилгаар залардгийг болиулна.
Баяр наадмын нээлтийн бүх билетийг Баяр наадам зохион байгуулах үндэсний хорооноос тогтсон үнийн дагуу худалдаж байна. Үүнээс чөлөөлөгдөх ямар ч хүн байхгүй. Гагцхүү монголчууд бидний үндэсний соёл, уламжлал байдаг, гадны зочдодоо үнэ төлбөргүй урилга өгнө" хэмээн мэдээлсэн.

ОЮУ ТОЛГОЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛЖ, НОГДОЛ АШИГ ХҮРТЭНЭ ГЭВ
Ерөнхий сайд Н.Учрал, "Үндэсний их баяр наадмын өмнө сайхан мэдээ дуулгая. "Оюу толгой" төслийн менежментийн зардлыг 8 их наяд төгрөгөөр бууруулсан. Монголын талын өгөөжийг 1.5 тэрбум ам.доллар буюу 5 орчим их наяд төгрөгөөр нэмэгдүүлж чадсан.
Засгийн газар эхний 100 хоногийнхоо босгон дээр Оюу толгойн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бодитойгоор буурууллаа. Зээлийн хүүг бууруулснаар бидний төлөх байсан 6.2 тэрбум ам.доллар буюу 22 их наяд төгрөгийг хэмнэв. Монголын талын хүртэх өгөөж 2.5 тэрбум ам.доллар буюу 8 их наяд төгрөгөөр нэмэгдэх боломжтой. Энэ онд ногдол ашиг авах асуудлаар Рио Тинтотой тохиролцлоо" гэсэн юм. Дэлгэрэнгүй унших бол ЭНД дарна уу.

Үүний дараа менежментийн төлбөртэй холбоотойгоор янз бүрийн тайлбарууд гарч эхэлсэн. Энэ талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням "Оюутолгойн нэг хэсэг болох Онтрэ-гийн тухай яриа гарчээ. Онтрэ (Entrée Resources) бол Оюутолгойн ордын зарим хэсгийн ашиглалтын эрхийг эзэмшдэг Канадын уул уурхайн компани.
Монгол Улсын Засгийн газар менежментийн төлбөрийг бууруулсныхаа төлөө энэ компанийн ашиглалттай холбоотойгоор ямар ч үүрэг, хариуцлага хүлээгээгүй гэдгийг Засгийн газрын өмнөөс хариуцлагатайгаар мэдэгдье" гэсэн. Дэлгэрэнгүйг ЭНДЭЭС уншина уу.

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БАТЛАВ
Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг баталсан. Дээрх хуульд тэтгэвэр авагчийн тэтгэврийн орлогыг нэмэгдүүлэх, ажил олгогчийн санхүүгийн ачааллыг бууруулж, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх, нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөжүүлж, даатгуулагчийн нийгмийн хамгааллын баталгааг хангахад чиглэсэн зохицуулалтуудыг тусгасан аж.
Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа "Олон давхаргат тэтгэврийн тогтолцоонд шилжиж, ахмад настныг нийгмийн хамгааллын баталгааг хангах зорилгоор суурь тэтгэвэр олгоно.
Тэтгэврийн даатгалын сангаас олгох тэтгэврийг авч байсан цалин хөлсний хэмжээ, шимтгэл төлсөн хугацаатай нь уялдаатай, шударга болгоно. Өөрөөр хэлбэл одоо дараалсан таван жилийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас тогтоож байгааг үе шаттайгаар 10 жилд хүргэх юм" хэмээн танилцуулсан. Дэлгэрэнгүй унших бол ЭНД дарна уу.
ХАВРЫН ЧУУЛГАНЫГ ХААЛАА
2026 оны УИХ-ын хаврын чуулган хаалаа. Чуулганыг хааж УИХ-ын дарга С.Бямбацогт хэлсэн үгэндээ "Монгол Улсын ес дэх удаагийн парламентын 2026 оны хаврын ээлжит чуулган 79 өдөр эрчтэй, дэвшилттэй, ажил хэрэгч хуралдаж ийнхүү өндөрлөж байна.
Энэ хугацаанд анхдагч хууль 18, хуулийн шинэчилсэн найруулга 2, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 188, олон улсын гэрээ соёрхон батлах тухай хууль 7, хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль 5, Улсын Их Хурлын тогтоол 58-ыг хэлэлцэн баталлаа.
Улсын Их Хурлын гишүүд болон парламентад суудал бүхий улс төрийн намууд нийт иргэн, улсын эрх ашгийг эрхэмлэн, улстөржилт, талцал хуваагдлаас ангид байж, ойлголцож, нягтарч ажиллаж чадвал ямар үр дүн гаргаж болохыг бодитой харуулсан чуулган боллоо гэж дүгнэж байна" гэв.