Өнөөдөр 12.30 цагийн үед Улаанбаатар хотын дээгүүр байлдааны хоёр онгоц нисэн өнгөрснийг нийслэлчүүд анзаарч цахим орчинд бичицгээж байна.
Энэ ямар учиртай онгоцууд болохыг Батлан хамгаалах яамнаас тодруулахад, 7-р сарын 10-ны өдөр цэрэг, зэвсгийн дэлгэмэл парад болно. Парадын бэлтгэл хангаж, байлдааны хоёр онгоц хотын төв дээгүүр нисэн өнгөрсөн гэв.
2026.06.26-ны өдөр. Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн тэгш ойн энэ жилийн баяр наадмаар тохионо.
Тэгш ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч болон Засгийн газрын шийдвэрээр цэргийн ёслолын жагсаалыг зэвсэгт техниктэй буюу бүрэн дэлгэмэл жагсаал хийхээр шийдвэрлэсэн билээ.
Ёслолын жагсаалд төрийн цэргийн болон хууль сахиулахын 8500 гаруй алба хаагчид оролцохын дээр цэргийн 90 гаруй зэвсэг техник буюу байлдааны сөнөөгч онгоц, нисдэг тэрэг, тусгай тоног төхөөрөмжүүдийг оролцуулсан техникийн парад зохион байгуулна гэж Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба мэдээлсэн юм.