“Бадрах энержи” компанийн Үйл ажиллагаа хариуцсан менежер Г.Ганхуяг ураны баяжмалыг газрын гүнээс хэрхэн олборлох талаар танилцуулав. Тэрээр геофизик, уул уурхайн ашиглалын инженер мэргэжилтэй, 20 дахь жилдээ тус компанид ажиллаж байна. Анх ураны хайгуул хийж эхлэхэд л ажилд оржээ.
Тэрээр, “Над шиг олон жил ажилласан хүмүүс бий. Мэргэжлээс шалтгаалах өвчин эмгэг бүртгэгдээгүй. Туршилтын үйлдвэрийн ажилтнууд 2020 оноос хойш жилд хоёр удаа, Мэргэжлээс шалтгаалах өвчний төвд үзүүлж байна” гэв.
Тус компани Газар доор уусган олборлох технологийн аргыг Монголд анх удаа нэвтрүүлж, хоёр жилийн хугацаанд туршилтын олборлолт явуулсан юм.
-Өнгөрсөн хугацаанд манайх хоёр торлолын хэмжээнд бидний байрлаж буй туршилтын үйлдвэрт олборлолт явуулсан. Хоёр торлол гэдэг нь урагшаа 200 метрт цооногийн талбай байгуулсан. Хойшоо мөн 200 метрт дараагийнх нь бий.
-180943-170060491820260706180949.jpeg)
Газар дор уусган олборлохдоо цооногийн аргаар олборлоно. Цооног руугаа яаж холбогдох вэ гэвэл шугам хоолойгоор холбогдоно. Хойд торлолын зургаан шугам, урд торлолын зургаан шугамтай. Нийт шахалтын 12 цооногтой. 1.2 км-ын гүнд хоолойнууд цооногтойгоо холбогдоно. Соруулах буюу олборлох хоёр цооног бий. Энэ бол шугам хоолойн зангилаа хэсэг.
Газар доор уусган олборлох технологийн аргыг Монголд анх удаа хэрэгжүүлэхийн тулд шахалтын 6, олборлох нэг цооног өрөмдсөн. Зөөвч-Овоогийн орд уртаашаа 8, өргөн нь 3 км. Бид хоёр жилийн хугацаанд, 2021-2022 оны сүүл хүртэл туршилтын олборлолт хийлээ.
Газар доор уусган олборлох технологийг ашиглахын тулд гидро-геологийн нөхцөл бүрдсэн байх ёстой. Үл нэвчүүлэх шавран үет давхарга хүдрийн хоёр талд байх ёстой юм. Ийм давхаргагүй бол газар дор уусган олборлох боломжгүй. Мөн уран элсэн чулуунд байх ёстой.
Хоёр торлолын ялгаа нь нэг нь 25 метрийн, нөгөө нь 15 метрийн радиустай. Эхлээд цооногоо өрөмдөөд, тоноглож, холбох шугамуудаа бүгдийг хийгээд дараа нь эрдэсжсэн бүс буюу 100 метрт шүүр суулгана. Манай хүдрийн дундаж гүн 150 метрийн доор байрлалтай. Тэндээс хүдэр агуулж буй хэсгийн усыг соруулж авна.
-181018-167482428120260706181035.jpeg)
Үйлдвэрт дамжуулаад, үйлдвэрээс буцаад явах замд нь шахалтын 6 цооног руу хүхрийн хүчил нэмнэ. Энэ нь ямар хэмжээтэй байх вэ гэвэл 1 литрт 10 гр буюу 99 хувь нь ус, нэг хувь нь хүчил. Сулруулсан хүхрийн хүчлийн уусмал ашиглана .
Хүдэр агуулж буй орчиндоо очоод 1.8-2 pH-тай хүчиллэг орчин үүсгэнэ. Дараа нь усыг соруулаад аажмаар ураныг элсэн чулуунаас нь салгах процесс явагдана. Хатуу юмыг шингэн хэлбэрт шилжүүлж байна гэсэн үг.
Бид усаа дахин ашиглана. Цооногийн диаметрээс шалтгаалж, хэдий хугацаанд уусгалтад өртөхийг тодорхойлно. Ерөнхийдөө 20-40 хоногт бүрэн уусна. 1.8-2 pH болгохын тулд ийм хугацаа шаардана.
Давирхай ураныг өөртөө шингээдэг. Урангүй болсон усаа буцаад цооногийн талбай руу шахна. Эргэлдэж буй энэ шат дамжлагыг газар дор уусган олборлох технологи гэдэг. Дараа нь ханасан давирхайгаа уранаас суллана. Энд натрийн хлорид буюу бидний өдөр тутам иддэг давсыг ашиглана.
Бороожих маягаар гоожин, давирхайн мөхлөг дээрх ураныг салган, шингэн хэлбэрт оруулна. Урангүй болсон давирхайгаа дахин ашигладаг.
-181103-24648558820260706181111.jpeg)
Давирхайг 20-30 жил ашиглаж болдог. Ямар нэг хор, аюулгүй бодис юм. Үүний дараа шимт уусмал буюу ураны баяжмалаа өөр танк руу шилжүүлдэг. Бид нийт таван төрлийн химийн бодис ашигладаг. Эдгээр нь аммонийн гидроксид буюу аммиакийн ус, устөрөгчийн хэт исэл, хүхрийн хүчил, давирхай, давс юм.
Аммиакийн усаар тунадас үүсгэдэг. Жүржийн талст гэж ундаа байдаг даа. Тунгалаг биш, түүн шиг болгоно гэсэн үг. Энэ нь уснаас өтгөн. Өтгөрсөн ураны баяжмалаа шахахад шингэн нь өөр сав руу орно. Энэ технологийн бас нэг давуу тал нь тоосжилт үүсгэдэггүй. Соруулсан усаа буцаагаад шахдаг. Соруулсан уусмалын хэмжээ шахсан уусмалтай тэнцүү байх ёстой. Энэ тэнцвэрийг заавал барих ёстой. Хоногт 144 метр куб усыг соруулаад шахаж байна.
Энэ бүхний төгсгөлд шар нунтаг буюу эцсийн бүтээгдэхүүн бэлэн болно. Үүний 40 хувь нь уран, 45 хувь нь чийг, 1-3 хувь төмөр, сульфат гэх мэт нэгдлүүд. Том үйлдвэрт энэхүү шар нунтгийг хуурайшуулан шатаах дамжлагыг нэмнэ. Манайхаас 10.4 тонн ураны баяжмалыг бага цацраг идэвхт материал хадгалах байранд торхтой хадгалж байна.
Аюултай ачаанд тооцогдох тул торх, чингэлгийн стандартуудыг НҮБ-аас тогтоосон байдаг. Энгийн торхонд хадгалдаггүй.
Үйлдвэрийн танкууд туршилтын үйлдвэрийнхээс хамаагүй том, 20-40 метр өндөртэй байна. Жилд 2500 тонн уран үйлдвэрлэх хүчин чадалтай. Бүх тоног төхөөрөмж нь автомат, бүгдийг нь Францаас авчирна. Туршилтын үйлдвэрийн дор нөөцийн нэг хэсэг бий тул энэ үйлдвэрийг буулгах төлөвлөгөөтэй байв. Гэхдээ буулгалгүй, сургалтын төв болгон ашиглах болсон.
Туршилтын үйлдвэрт нэг бүтэн шат дамжлага 40-50 орчим цаг үргэлжилдэг. Ураны өндөр агууламжтай үед энэ хугацаа багасна. Жинхэнэ үйлдвэрт олон торлолоос зэрэг үйлдвэрлэх тул уранаа уусгах хүртэл илүү хугацаа шаардана. Мөн жинхэнэ үйлдвэрт шар нунтгийг шатааж, хар нунтаг үйлдвэрлэн, олон улсын зах зээлд борлуулна.
Хар нунтаг болгосноор ураны илүү агуулгатай (80 хувь), чийггүй болно. Туршилтын үйлдвэрт шатаах дамжлага байхгүй. Хаягдал усаа 0.05 миллигр/литрээс бага урантай болгоод илүүдэл усны сан руу шилжүүлдэг. 0.05 миллиграм/литрээс их байвал давс гэх мэтийг ашиглан бууруулна.
"Бадрах Энержи" компани ажилчдаа Франц, Казахстан руу явуулж богино, утрт хугацааны сургалтад хамруулдаг байна. Тус компани энэ онд нийт 20 өрөм тавихаар төлөвлөжээ.