Багш нарын гүйцэтгэлийн үнэлгээг тав дахь жилдээ хийлээ. Ажлын үндсэн чиг үүргээ хэн илүү сайн хэрэгжүүлсэн нь нэмэлт урамшуулал авдаг тогтолцоог нэвтрүүлсэн.
Боловсролын яамны Ерөнхий боловсролын бодлого зохицуулалтын газрын дарга Л.Ганбат "Багш нарын гүйцэтгэлийн үнэлгээг тав дахь жилдээ хийлээ. Ажлын үндсэн чиг үүргээ хэн илүү сайн хэрэгжүүлсэн нь нэмэлт урамшуулал авдаг тогтолцоог нэвтрүүлсэн.
Энэ жилийн хувьд гүйцэтгэлийн үнэлгээний хүрээнд багшаас ямар нэгэн бичиг цаас, тайлан нэхэхгүйгээр хялбар байдлаар авах боломжийг эрэлхийлсэн. Энэ хүрээнд өөрсдөөс нь санал асуулга авсан.
Байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээг хөдлөнгөөс авдаг, багшийн үнэлгээг сургуульд суурилсан үнэлгээгээр хийдэг байдлаар зохион байгууллаа.
Хуучин нэг багшийг захирал, менежер, нийгмийн ажилтан, хамт олон, суралцагч, эцэг эх гээд маш олон субъект үнэлдэг байсан. Энэ жилээс тухайн сургуулийн үнэлгээний баг нь бүтэн жилийн турш үнэлээд явсан.
Наймдугаар сарын 10 гэхэд тухайн багш яаж үнэлэгдсэн, хэдэн хувийн урамшуулал авахыг эцсийн байдлаар улсын хэмжээнд зарлана. Ингээд есдүгээр сараас эхлэн урамшууллаа аваад явна.
Цахим сүлжээнд яваад буй зургаадугаар сарын 8 гэдэг нь тухайн үнэлгээний баг багшийг үнэлж дуусах ёстой эцсийн хугацаа юм. Үүнээс хойш үнэлгээнүүдийг нэгтгэх, тайлан явуулах, санхүүтэй холбогдох зэрэг ажлууд эхэлнэ" гэв.