ТЭСО Групп байгаль орчин, нийгэм, засаглалын хүрээнд хэрэгжүүлж буй бодлого, төсөл хөтөлбөр, бодит үр дүнгээ нэгтгэсэн “Тогтвортой хөгжлийн тайлан 2025”-аа 3 дахь жилдээ олон нийтэд танилцууллаа.
2025 онд ТЭСО Групп байгаль орчны нөлөөллийг бууруулах, нөөцийн зохистой хэрэглээг хэвшүүлэх, үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн томоохон хөрөнгө оруулалтын төслүүдийг хэрэгжүүлжээ.
Байгаль орчны хүрээнд:
Тогтвортой үйлдвэрлэлийн шинэ жишиг ТЭСО Фүүдс Парк цогцолборын хүчин чадал 3 дахин нэмэгдэж, нэгж бүтээгдэхүүнд ногдох эрчим хүчний хэрэглээ 2 дахин буурсан нь үйлдвэрлэлийн бүтээмж, эрчим хүчний үр ашиг, тогтвортой өсөлтийн бодит үр дүнг харуулсан байна.
Мөн хоногт 1000 м³ хүртэлх хүчин чадалтай урьдчилан цэвэрлэх байгууламжийн төслийг хэрэгжүүлж байна. Энэхүү төсөл нь үйлдвэрийн хаягдал усны менежментийг сайжруулж, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулах стратегийн чухал хөрөнгө оруулалт болжээ.
Нийгмийн хүрээнд:
Тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд “Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэг”, “Цахим орчинд хүүхдээ хамгаалъя” төсөл зэрэг нийгэмд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдэд 7,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.
ТЭСО Групп нь хувь хүний хөгжил, ажилтны оролцоо, байгууллагын соёлыг бэхжүүлэх бодлогын хүрээнд 17,138,887 хүн цагийн сургалтад 201,262,637 төгрөгийг зарцуулжээ.
Та дэлгэрэнгүй тайлантай ЭНД дарж танилцана уу.