Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын 26 дахь дээд хэмжээний уулзалт Киргизстаны нийслэл Бишкек хотноо үргэлжилж байна.
Уулзалтад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди болон ШХАБ-ын бусад гишүүн орны төр, засгийн тэргүүнүүд оролцож байна.

Энэ удаагийн дээд хэмжээний уулзалт ШХАБ байгуулагдсаны 25 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлог юм. Хоёр өдөр үргэлжилж буй уулзалтаар бүс нутгийн аюулгүй байдал, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, тээврийн холболт болон олон улсын нөхцөл байдлын асуудлыг хэлэлцэж байна.
ШХАБ-ын хүрээнд Хятад, Орос, Энэтхэг, Иран, Казахстан, Киргизстан, Пакистан, Беларусь, Тажикистан, Узбекистан гэсэн 10 улс гишүүнээр оролцож байна.

Уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар мөн хоёр талын уулзалт хийжээ. Ши Жиньпин хоёр орны харилцааг цаашид илүү өндөр түвшинд хөгжүүлж, янз бүрийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна.

Мөн Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Путин, Ши Жиньпин нартай тус тус уулзаж, гурван улсын удирдагчид уулзалтын үеэр хамтдаа зургаа авахуулсан нь олон улсын анхаарлыг татлаа.
ШХАБ нь 2001 онд байгуулагдсан бөгөөд Евразийн бүс нутаг дахь аюулгүй байдал, эдийн засаг, улс төрийн хамтын ажиллагааны томоохон олон талт байгууллагуудын нэг юм. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалт дэлхийн геополитикийн нөхцөл байдал хурцадсан үед болж байгаагаараа олон улсын анхаарлын төвд байна.