Иргэд нийгмийн сүлжээний орчинд "Нийгмийн даатгалын сангаас авах тэтгэмжээ хугацаандаа авч чадахгүй байна" гэж бухимдлаа илэрхийлсэн бичвэр оруулжээ. Тэд нийгмийн даатгалын шимтгэлээ хугацаанд нь төлдөг байтал "Ажилгүйдэл, жирэмсний тэтгэмжийн санхүүжилт байхгүй" гээд олгохгүй байна гэж бухимдлаа илэрхийлсэн байна.
Нийгмийн даатгалын сангийн тэтгэмж авах тухай хуульд баримт бичгийг хүлээж авснаас хойш хөдөлмөрийн чадвараа түр алдсаны, жирэмсний болон амаржсаны, ажилгүйдлийн тэтгэмж олгох асуудлыг 14 хоногийн дотор шийдвэрлэнэ гэж заажээ.
Нийгмийн даатгалын ерөнхий газартай холбогдон тодруулахад "Өнгөрсөн долоо хоногийн пүрэв, баасан буюу энэ сарын 20,21-ы өдрүүдэд ажилгүйдлийн тэтгэмж олгогдсон" гэсэн мэдээлэл өглөө.
Иргэдийн цахим орчинд нийтэлсэн бичвэрээс хүргэж байна.
-165827-1763801455.jpeg)
-165854-182160228.jpeg)