gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -15
  • Зурхай
     1.27
  • Валютын ханш
    $ | 3564₮
Цаг агаар
 -15
Зурхай
 1.27
Валютын ханш
$ | 3564₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -15
Зурхай
 1.27
Валютын ханш
$ 3564₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Г.Занданшатар "Рио Тинто" группт шаардлага хүргүүлж захидал илгээжээ

Г.Тэгшсүрэн
Улс төр
6 цаг 19 минутын өмнө
71
Twitter logo

Рио Тинто групптэй хийж буй хэлэлцээг өргөх шаардлага хүргүүлсэнтэй холбоотой байр сууриа Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын хуралдааны үеэр илэрхийлжээ.

Тэрбээр “Яриа, хэлэлцээрийн сэдэв өргөжсөн. Өөрөөр хэлбэл зөвхөн зээлийн хүү, Онтрэ компанийн лиценз, хөрөнгө оруулалтын гэрээнээс хальсан. Мөн өөр бусад олон асуудал өөрчлөгдөж байгаа учраас ажлын хэсгийг шинэчилж байгуулсан. Ажлын хэсгийг шинэчилж байгуулахад Эрдэнэс Оюу толгой ХХК-ийн удирдлагууд, ТУЗ-ийн гишүүдийн оролцоо зайлшгүй чухал шаардлагатай. Рио Тинто группт үүнтэй холбоотойгоор захидлаар яриа хэлэлцээрийн хүрээг өргөжүүлэх шаардлага хүргүүлж байгаа.

Тиймээс Эрдэнэс Оюу толгой ХХК-ийн захирлыг чөлөөлж яаралтай сонгон шалгаруулж, томилох ажлыг  “Эрдэнэс Эм Жи Эл” (Erdenes MGL) компанийн удирдлагад өгөх шийдлийг Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр өгөх нь зүйтэй.

"Оюу Толгой" ХХК -ийн нийт хувьцааны 34 хувийг Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн "Эрдэнэс Монгол" ХХК эзэмшиж байна. 

Хоёрдугаарт, Эрдэнэс Оюу толгой ХХК-ийг төлөөлөн Оюутолгойд байгаа ТУЗ-ийн гишүүдийг сонгон шалгаруулж ажлын гүйцэтгэлийг нь үнэлж шинэчлэх шаардлагатай. Ингэж байж Оюутолгойн асуудлаар Рио Тинто групптэй хийж байгаа яриа хэлэлцээрийг идэвхтэй үргэлжлүүлэх, үр дүнд хүрэх бололцоотой болно. Тиймээс энэ чиглэлийг өгч байна” гэжээ.

Ташрамд мэдээлэхэд, Монгол Улсын Засгийн газар, "Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед", "Айвенхоу Майнз Монголия Инк" ХХК (одоогийн "Оюу Толгой" ХХК), "Айвенхоу Майнз Лимитед" компаниудын хооронд Оюу Толгойн зэс, алтны ордыг ашиглах "Хөрөнгө оруулалтын гэрээ"-г 2009 онд, "Эрдэнэс Монгол" ХХК, Айвенхоу Оюу Толгой (БиВиАй) Лтд, Оюу Толгой Нидерланд Би.Ви, Айвенхоу Майнз Монголия Инк XXK зэрэг хувь нийлүүлэгч талуудын хооронд "Хувь нийлүүлэгчдийн гэрээ"-г 2009 онд, "Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон Хувь нийлүүлэгчдийн гэрээ"-г 2011 онд тус тус байгуулан ажиллаж байна.

Дээрх гэрээ байгуулагдсанаар төсөл хэрэгжүүлэгч "Оюу Толгой" ХХК -ийн нийт хувьцааны 34 хувийг Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн төрийн өмчит "Эрдэнэс МГЛ" ХХК буюу одоогийн "Эрдэнэс Монгол" ХХК эзэмших болсон.

Монгол Улсын Засгийн газрын болон "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор охин компани хэлбэрээр 100 хувь төрийн өмчит "Эрдэнэс Оюу Толгой" ХХК -ийг үүсгэн байгуулж, "Оюу Толгой" ХХК -ийн төрийн эзэмшлийн 34 хувийн хувьцааг албан ёсоор шилжүүлсэн билээ.

Иймд “Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийн захирлыг томилох, чөлөөлөх ажлыг толгой байгууллага болох “Эрдэнэс Монгол” ХХК-д хариуцуулах чиглэлийг Засгийн газраас өгчээ. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан