Нексмайнд ХХК болон Дотоодын цэргийн штаб хамтран дрон (UAV)-ын анхан шатны сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ
Юнител группийн охин компани болох “Нексмайнд” ХХК болон Дотоодын цэргийн штаб хамтран Дотоодын цэргийн байгууллагын хуульд заасан үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхэд нисгэгчгүй нисэх төхөөрөмж буюу дрон (UAV)-ын хэрэглээг нэвтрүүлэх, алба хаагчдыг нислэг үйлдэх мэдлэг, ур чадварт сургах анхан шатны сургалтын хөтөлбөрийг боловсруулан баталлаа.

Хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх сургалтын хөтөлбөрийг “Нексмайнд” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Энхтүвшин, Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа Н.Лхагвасайхан нар албан ёсоор баталгаажуулсан бөгөөд энэ нь дэвшилтэт технологийг төрийн цэргийн байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлэх, технологид суурилсан аюулгүй байдлын чадавхыг бэхжүүлэх чухал алхам болж байна.
Юнител групп нь “Боломжийг хүн бүрд” уриан дор STEAM боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, цахим заагийг бууруулах, ирээдүйн инженер, технологийн мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилгоор “Unitel STEAM HUB” хөтөлбөрийг 2022 оноос хойш амжилттай хэрэгжүүлж ирсэн. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд хөгжүүлсэн дроны сургалтын агуулга, арга зүйд тулгуурлан Дотоодын цэргийн байгууллагын хэрэгцээ, үйл ажиллагааны онцлогт нийцсэн “Дрон (UAV)-ын анхан шатны сургалт”-ыг тусгайлан боловсруулжээ.
_(1)-123843-1473853143.jpeg)
Сургалт 2026 оны 5 дугаар сарын 19-нөөс 6 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд Улаанбаатар хотын гурван дүүрэг болон орон нутагт байрлах Дотоодын цэргийн 13 анги, тусгай салбарын хамгаалалтын нийт 366 алба хаагч хамрагдаж байна.
-123853-143120764.jpeg)
Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа Н.Лхагвасайхан:
Дрон технологийг Дотоодын цэргийн үйл ажиллагаанд нэвтрүүлснээр өргөн уудам газар нутаг болон эрсдэлтэй бүсэд тандалт, ажиглалтыг богино хугацаанд үр дүнтэй гүйцэтгэх, онц чухал объектын хамгаалалтыг сайжруулах, нийтийн хэв журам сахиулах ажиллагааны хяналт, зохион байгуулалтыг илүү нарийвчлалтай хэрэгжүүлэх боломж бүрдэнэ. Түүнчлэн гамшиг, осол, онцгой нөхцөл байдлын үед нөхцөл байдлын мэдээллийг шуурхай цуглуулж, эрэн хайх, аврах ажиллагааны үр дүнг нэмэгдүүлэхийн зэрэгцээ алба хаагчдын аюулгүй байдлыг хангах, эрсдэлийг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэж харж байна. Мөн энэхүү сургалт нь Дотоодын цэргийн байгууллагад дрон ашиглах суурь мэдлэг, ур чадварыг системтэйгээр төлөвшүүлж, цаашид технологид суурилсан үйл ажиллагааны шинэ арга барилыг нэвтрүүлэх, нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг өдөр тутмын болон тусгай чиг үүргийн ажиллагаанд ашиглах хүний нөөцийн чадавхыг бүрдүүлэх ач холбогдолтой юм.

“Дрон буюу нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн технологи нь өнөөдөр зөвхөн иргэний хэрэглээний хэрэгсэл биш, харин үндэсний аюулгүй байдал, онцгой нөхцөл байдлын удирдлага, эрэн хайх, аврах ажиллагааны салшгүй хэсэг болж хөгжиж байна. Бид энэхүү дэвшилтэт технологийг Монгол Улсын аюулгүй байдал, нийгмийн тогтвортой байдлыг хангах онцгой чиг үүрэгтэй Дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаадаа баяртай байна.
Энэхүү хамтын ажиллагаа нь зөвхөн сургалт зохион байгуулж буй ажил бус, харин технологид суурилсан аюулгүй байдлын чадавхыг бэхжүүлэх, алба хаагчдыг ирээдүйн технологийн хэрэглээнд бэлтгэх урт хугацааны хөрөнгө оруулалтын эхлэл гэж үзэж байна. Цаашид ч Нексмайнд ХХК нь төрийн байгууллагуудтай хамтран инновац, технологийн шийдлүүдийг нэвтрүүлэх замаар Монгол Улсын аюулгүй байдал, хөгжлийн төлөө бодит хувь нэмэр оруулахыг зорин ажиллах болно” хэмээн Нексмайнд ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Энхтүвшин онцоллоо.