Нийслэлийн гэр хорооллыг байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй, ухаалаг инженерийн дэд бүтэц бүхий суурьшлын бүс болгон хөгжүүлэх зорилготой Баянхошуу, Шархад дэд төвийн бүтээн байгуулалт төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна.
Төслийн эхний үе шатны хүрээнд Баянхошуу дэд төвийн 5.5 га талбайд нийт 462 айлын 13 блок орон сууц барихаар төлөвлөсөн. Эхний ээлжийн 110 айлын дөрвөн блок орон сууцны барилгын ажил бүрэн дуусаж, 2025 оны есдүгээр сард Нийслэлийн орон сууцны корпорацид хүлээлгэн өгсөн.
Тус дэд төвийн дараагийн ээлжийн бүтээн байгуулалт үргэлжилж байна. Тодруулбал, 150 айлын дөрвөн блок орон сууцны барилгын ажил 92.5 хувийн, 76 айлын хоёр блок орон сууцны барилгын ажил 67 хувийн гүйцэтгэлтэй байна. Мөн 126 айлын гурван блок орон сууцны зураг төслийн ажил 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа юм.
Шархад дэд төвийн хувьд 5.4 га талбайд нийт 338 айлын 10 блок орон сууц болон үйлчилгээний цогцолбор байгуулахаар төлөвлөсөн.Тус дэд төвийн эхний ээлжийн 110 айлын дөрвөн блок орон сууцны барилгын ажил 100 хувь дуусаж 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдөр барилга байгууламжийг байнгын ашиглалтад өгөх улсын комисст хүлээлгэн өгсөн ба гадна тохижилтын ажил үргэлжилж байна.