Өнөөдөр (2026.08.14) Улаанбаатар хотод “Дэлхийн малчдын чуулга уулзалт” болж буй. Уулзалтад 100 гаруй орны 240 орчим гадаадын төлөөлөгч, малчин оролцож байна. Оролцогчид монгол малчидтай туршлага солилцож, нийтлэг тулгамдсан асуудлаа хэлэлцэх юм.
Уулзалтад оролцож буй монгол малчдын сэтгэгдлээс хүргэвэл Увс аймгийн Тэс сумын харьяат малчин Ж.Наранчимэг “Би 30 гаруй жил мал маллаж байна. Сүүлийн жилүүдэд байгалийн цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт зэрэг нь малчдад тулгарч буй хамгийн том асуудал боллоо. Жил ирэх тусам ган гачиг ихэсч, өвс ургамлын гарц багассан. Тиймээс малын тарга тэвээрэг муудаж, чанаргүйдэж байна.
Мал маллах залуусын тоо цөөрч байна. Дээдсээс өвлөсөн мал маллах ухааныг өвлөн авч, түгээн дэлгэрүүлэх залуус илүү олшроосой гэж хүсдэг.
Энэ чуулга уулзалтаар эмэгтэй малчдын оролцоог дэмжих гэж ярьж байна. Миний бодлоор энгийн ажилтан эмэгтэйчүүд хүүхдээ төрүүлчхээд ихэвчлэн хоёр жилийн турш хүүхдээ өсгөж, бөөцийлдөг. Харин малчид амралтаа авна гэх биш хоёр, гурав хоночхоод л малдаа гарна. Би гурван хүүхэдтэй. Үр хүүхдээ эрдэм номтой болгоё гэж бусдын адилаар хөдөлмөрлөж байгаа ээж хүн. Тиймээс эмэгтэй малчдыг дэмжээсэй гэж их хүсэж байна.
Манай нутагт мал маллах залуу малчдын тоо их цөөрсөн нь анзаарагдаж байна. Ихэнх охид нь хот хүрээ орж, эхнэр аваагүй дэрсхэн хэдэн залуу нутагтаа үлдсэн. Дээдсээс өвлөсөн мал маллах ухааныг өвлөх залуучууд ховордож байгаа нь харамсалтай санагддаг. Тиймээс малчдын хөдөлмөрийг дэмжиж, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж байгаад их талархалтай байна” гэж сэтгэгдлээ хуваалцлаа.
"НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгч”-ийн жил болгосон. Улаанбаатар хотод дэлхийн 50 гаруй орны 400 бэлчээр, нүүдлийн мал аж ахуй эрхлэгчид цугларлаа. Хурлаар нүүдлийн мал аж, ахуйн соёлыг түгээх, байгаль цаг уурын уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн мал аж ахуйг хэрхэн тогтвортой авч явах зэрэг асуудлыг хөндөж байна.
- Нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийг дэлхий нийтэд түгээн дэлгэрүүлэх, дэмжих
- Малчин эмэгтэйчүүд болон малчин залуусын байр суурийг тодорхойлж залуу халааг бэлдэх зэрэг гурван том асуудлыг хэлэлцэнэ.
Бэлчээр, нүүдлийн мал аж ахуйг эрхлэхэд хэд хэдэн том сорилтууд бий. Өсөн нэмэгдэж буй хүн амын хэрэгцээг тогтвортой хангах, малчдын амьжиргааг сайжруулах, тэдний боловсруулж буй бүтээгдэхүүний үнэ цэнийг хадгалах зэрэг асуудал хамгийн их хөндөгддөг учраас эдгээрийг засаж, сайжруулахын төлөө хуралдаж байна.

Монгол оронд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө ихэссэн. Сүүлийн жилүүдэд ган, зудын давтамж нэмэгдэж байна. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадвартай бэлчээр нүүдлийн мал аж ахуйг цаашид хэрхэн хөгжүүлж авч явах вэ гэдгийг олон улсын түвшинд ярилцлаа. Мөн гадаадаас ирсэн зочдыг зургаан бүсэд хуваан дөрөв хоногийн турш малчин өрхтэй танилцуулсан. Үүгээрээ дэлхий нийтэд нүүдлийн соёл иргэншил, мал аж ахуй, бэлчээр зэргийг сурталчлан таниуллаа” гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн ярилаа.
Архангай аймгийн Булган сумын малчин Б.Өлзийбаяр “Олон улсын малчдад Монгол малчдыг таниулах их сайхан үйл ажиллагаа болж байна гэж харлаа. Манай сумын 100 гаруй малчин нийлж хоршоо байгуулсан. Бид цагаан идээгээ боловсруулж ааруул, өрөм, зөөхий зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хаяг шошго наан борлуулж эхэлсэн.

Үер ус, ган гачиг, зуд турхан зэрэг нь малчдад тулгарч буй хамгийн том саад бэрхшээл болж байна. Мөн манай нутгийн зарим залууст эхнэр олдохгүй учраас малаа шамдаж маллах, сааль сүү бэлдэхэд учир дутагдалтай харагддаг. Тиймээс төр засгаас залуу малчдыг идэвхжүүлж, малчдын боловсруулж буй бүтээгдэхүүнийг дэмжиж, цаашлаад залуу малчдын тоог нэмэхэд чиглэсэн бодлого боловсруулаасай гэж хүсэж байна” гэж ярилаа.
Тус хурал нь малчдын дуу хоолойг дэлхийн түвшинд хүргэх, төр засаг, судлаачид, олон улсын байгууллагынхантай шууд хэлэлцүүлэг өрнүүлэх боломжийг бүрдүүлж байна. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, биологийн олон янз байдлыг хамгаалах, хүнсний аюулгүй байдал, уламжлалт мэдлэг, бэлчээрийн тогтвортой менежмент зэрэг асуудлыг хөндөнө.