gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     3.27
  • Валютын ханш
    $ | 3568₮
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ | 3568₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ 3568₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Монгол Улс жендерийн үзүүлэлтээр 20 байр урагшилжээ

А.Анужин
Улс төр
2026-03-06
0
Twitter logo

Жендерийн үндэсний хорооны 2026 оны анхны хуралдаан өнөөдөр /2026.03.06/ боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд, Жендерийн үндэсний хорооны дарга Г.Занданшатар хуралдаанд оролцож жендерийн бодлогын үр дүн, нөхцөл байдал, ирээдүйн зорилтын талаар танилцууллаа. 

Монгол Улсын жендерийн үзүүлэлт сүүлийн жилүүдэд олон улсын хэмжээнд ахиж байгааг Ерөнхий сайд онцоллоо. Тухайлбал, Дэлхийн эдийн засгийн форумын “Жендерийн ялгаатай байдлын индекс”-ээр Монгол Улс 2024 онд 85 дугаарт байсан бол 2025 онд 65 дугаарт эрэмбэлэгдэж, 20 байраар урагшилжээ. Энэ үзүүлэлтээр Зүүн Ази, Номхон далайн бүсэд Монгол Улс тавдугаарт эрэмбэлэгдэж байна. 

Олон улсын парламентын холбооны судалгаагаар Монгол Улс парламент дахь эмэгтэйчүүдийн оролцооны үзүүлэлтээр өмнөх жилүүдээс 30 байр ахиж, 98 дугаарт эрэмбэлэгдсэн. Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дэмжих зохицуулалтыг сонгуулийн хуульд үе шаттай тусгаж ирсний үр дүнд одоогийн парламентад 32 эмэгтэй гишүүн сонгогдсон.

Монгол Улсын нийт хүн амын 51 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байна. Гэвч ажиллах хүчнээс гадуурх хүн амын 62 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа юм. Эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн оролцооны түвшин эрэгтэйчүүдээс 16.2 хувиар бага байгаа нь анхаарах ёстой асуудал. Мөн эмэгтэйчүүдийн дундаж цалин эрэгтэйчүүдээс 19 орчим хувиар бага байна. 

Засгийн газар эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрны тэгш боломжийг хангах бодлогын хүрээнд Хүүхэд асрах чөлөөтэй ээжүүдийн ажлын байрны баталгааг хангах, хөдөлмөрийн зах зээлд буцаж ороход нь дэмжлэг үзүүлэх “Returnship” хөтөлбөрийг хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг Ерөнхий сайд хэллээ.  

Жендэрийн асуудал зөвхөн эмэгтэйчүүдийн тухай биш бөгөөд эрэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудлыг бодлогын хэмжээнд анхаарах цаг болсныг олон тоо баримт харуулж байгааг зөвлөлийн гишүүд хэлэв. 

Бакалаврын түвшний сургалтын нийт оюутнуудын ердөө 38 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна. Мөн сургууль завсардсан болон завсардах эрсдэлтэй хүмүүсийн 72 хувь нь эрэгтэйчүүд байгаа юм. Эрүүл мэнд, боловсрол зэрэг нийгмийн үйлчилгээний салбаруудад эрэгтэйчүүдийн оролцоо буурсаар байна.

Малчин залуусын амьдралд тулгарч буй сорилт, ганц бие залуусын талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Жендэрийн үндэсний хорооны орлогч дарга С.Бямбацогт “Хүн амын хөгжлийн бодлого буюу залуусын асуудал” сэдвийн хүрээнд илтгэл тавилаа. 

Хуралдаанаар Жендерийн үндэсний хорооны 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг үндэсний хорооны гишүүдэд даалгалаа. Төлөвлөгөөнд эдийн засгийн хүрээнд жендерийн тэгш боломж, тэгш оролцоог дэмжих, жендерийн эрх тэгш байдлыг хангах үндэсний тогтолцоог хөгжүүлэх зэрэг зорилтын хүрээнд 70 гаруй үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тусгалаа.

Эх сурвалж: Монгол Улсын Засгийн Газар

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан