Дорноговь аймгийн Биеийн тамир, спортын газрын Спортын ордонд пауэрлифтингийн дэлхийн аварга, гавьяат тамирчин Содномдоржийн Мөнхзулын нэрэмжит Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны улсын аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 20-22-ны өдрүүдэд болж байна.
11 дэх удаагийн классик пауэрлифтингийн УАШТ-ий хоёр дахь өдөр М-1, залуучууд, насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд өрсөлдөөн өрнөж байна. Өнөөдөр тэмцээний мастер-1 ангиллын суултын 83 кг-ын жинд Төв аймгийн “Төвийн хүчтэн” клубийн тамирчин Д.Батсүх 240 кг-ыг өргөснөөр М-1 ангиллын Монгол Улсын тус жингийн дээд амжилтыг шинэчиллээ.
Д.Батсүх нь пауэрлифтингийн спортоор 13 дахь жилдээ хичээллэж буй бөгөөд 2023 оны Азийн АШТ-ий нийлбэр дүнгийн аварга, УАШТ-д долоон удаа түрүүлсэн тамирчин юм. Мөн түүний өсвөрийн шавь нар энэ тэмцээнээс нэг алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр гуравдугаар байр эзэлжээ.
Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо