Шадар сайд Х.Ганхуяг өнөөдөр хийсэн хэвлэлийн хурлаар сэтгүүлчдийн асуултад хариулж, лабораториудад тулгамдсан асуудлыг танилцуулав. Тэрээр,
-Бидний амь нас, эрүүл мэндтэй лаборатор шууд холбоотой. Мөн лабораториуд салангид, уялдаа холбоогүй байна. Хоёр лаборатори хоёр өөр дүгнэлт гаргавал маргаан таслах лаборатори байдаггүй.
Хорин салбар хуулиар яам бүр өөрийн лабораторитой. Нэгдсэн бодлогогүй, чадавх нь буурсан, зарим ашиг сонирхлын нөлөөнд орсон байж болзошгүй байна.
Иймд Стандарт хэмжил зүйн тохирлын хуулийг хаврын чуулганаар өргөн барина. Лабораториуд хараат бус, бие даасан, үйл ажиллагаа нь ил тод болох ёстой. лабораторийн нэгдсэн мэдээллийн сан үүсгэж, олон улсын жишигт нийцүүлнэ.
Хүнсний аюулгүй байдлыг хангахаар Гаалийн төв лаборатори, Эм эмнэлгийн хэрэгслийн,Улсын мал эмнэлэг, ариун цэврийн лаборатори, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лаборатори ажилладаг.
Монголын сорьцын хяналтын газарт 846-тай гарсан сорьц Геологийн судалгаа шинжилгээний газарт 803-тай гарч, Их Британид Alex duart хэмээх cорьцын газарт шинжлүүлэхэд 797-той гарсан. Нэг л гулдмайг шинжлүүлэхэд 190 гр зөрүү үүссэн.
Гаалийн лаборатори импортын бүтээгдэхүүний зөвхөн орцыг шинжилдэг. Бусад улсад хүнсний 367 нэр төрлийн шинжилгээ хийдэг бол манайд 52 төрлийнхийг хийж байна. 2024 онд нийт 6700 зөрчлийг лабораториуд илрүүлсэн. Үүний 26 хувь нь ариун цэвэр, эрүүл ахуйн шинж чанартай. 22 хувь нь түүхий эд, бүтээгдэхүүний чанартай холбоотой.
Манай улсад 400 лаборатори байгаагийн тал нь төрийнх. Аймгууд мал эмнэлгийн, стандарт хэмжил зүйн болон 4-5 байгууллагын лаборатори бий. Гэхдээ аль нь юуг шинжлэх вэ гэсэн нэгдсэн бодлогогүй. Зарим нь ижил төрлийн шинжилгээ хийдэг тул хүний нөөцийн, урвалж бодисын, байр байшингийн гэх мэт урсгал, үргүй зардалтай.
Ашигт малтмал, үнэт металлын лабораторийн дүгнэлт их чухал. Учир нь тухайн металлын үнэд нөлөөлдөг. Нүүрсний илчлэг, коксжсон байдлаас хамаарч үнэ нь өөр. Алт, зэсийн сорьцын мэдээллээр мөн үнэ тогтдог. Гэтэл нэг алтны гулдмайг гурван лаборатори гурван өөрөөр шинжилсэн. Нэг гулдмай ойролцоогоор 3.9кг.
Монголын сорьцын хяналтын газарт 846-тай гарсан сорьц Геологийн судалгаа шинжилгээний газарт 803-тай гарч, Их Британид Alex duart хэмээх cорьцын газарт шинжлүүлэхэд 797-той гарсан. Нэг л гулдмайг шинжлүүлэхэд 190 гр зөрүү үүссэн. Бид их хэмжээний байгалийн баялгаа алдаж байж болзошгүй тул хуулийн байгууллагад шилжүүлэхээр ажиллаж байна.
Монголбанканд жилд 20 хүртэл тонн алт тушаадаг тул энэ их чухал асуудал. Лабораторийн асуудлаа шийдэх хэрэгтэй. Хоёр ажил төлөвлөсөн. Засгийн газрын тогтоолын төсөл батлуулж, Төрийн өмчит лабораториудыг шаталсан хэлбэртэй болгоно. анхан шатны, түргэвчилсэн, маргаан таслах буюу баталгаат дүн шинжилгээ хийх гэх мэтээр төрөлжүүлнэ. Эс бөгөөс төрийн олон лаборатори бий тул улсын төсөвт ч багагүй зардал үүсгэдэг.
Лабораторийн нэгдсэн стандарттай болж, лабораторийн үйл ажиллагаанаас хамаарч өөр өөр стандарт мөрдөнө. Анхан шатны болон баталгаажуулалтын лабораторийн стандарт өөр байна. УИХ-ын хаврын чуулганаар хэд хэдэн хуулийн төсөл өргөн барина гэв.