Поп од Бритни Спирс Калифорни мужийн Вентура тойрогт лхагва гарагийн орой согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хэргээр баривчлагджээ.
Калифорнийн Замын цагдаагийн алба түүнийг шөнө ойролцоогоор 21:30 цагт саатуулж гавлан, шөнийн 03:00 цагийн орчимд цагдаагийн газарт хорьж, улмаар өглөөний 06:00 цагийн үед суллагджээ.
Цагдаа нар Бритниг гэрийнх нь ойролцоо зогсооход тэр ганцаараа байсан байна. Цагдаагийн алба хаагчид түүний согтууруулах ундааны хэмжээг тогтоохын тулд эмнэлэгт аваачин цусны шинжилгээ авсан гэж дууойр эх сурвалжууд хэлжээ.
Бритни саяхан мөн хууль хяналтын асуудалтай нүүр тулсан. Учир нь тэр Луизиана мужийн нэгэн эрийн эсрэг байнгын хамгаалалт авах шүүхийн шийдвэрийг саяхан гаргуулжээ. Учир битүүлэг эр Бритнигийн Лос-Анжелес орчмын гэрт нэвтрэхийг завдсан бөгөөд өмнө нь олон нийтийн сүлжээнд түгшүүр төрүүлэхүйц хэд хэдэн пост нийтэлжээ.
Дуучин бүсгүй өмнө нь хууль эрх зүйн асуудалтай тулгарч байсныг дурдвал, 2007 онд Лос-Анжелест зогсоол дээр байсан машин мөргөөд зугтсан гэх хэрэгт холбогдон, шоронд хоригдох магадлалтай болж байв. Гэвч тэр тухайн этгээдийн хохирлыг барагдуулж, хэргийг хэрэгсэхгүй болгон, жолооны үнэмлэхгүй жолоо барьсан гэх хэргийн шүүх хурал тангарагтнууд санал нэгдэж чадаагүй тул хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
Эх сурвалж: BBC