Энэ удаагийн хурал зургаадугаар сарын 25, 26-ны өдөр болно. Хурлаар холбооны ерөнхийлөгчийг сонгоно. МҮЭ холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат УИХ-ын гишүүн болсонтой холбоотойгоор энэ оны арванхоёрдугаар сард болох хуваарьтай байсан хурлыг наашлуулж байгаа аж.
Холбооны дүрэм, алсын хараа, хөгжлийн хөтөлбөр, зохион байгуулалтын асуудлыг мөн хэлэлцэнэ. Мөн нийгэмд тулгамдаж буй асуудлаар байр сууриа илэрхийлнэ гэв. Хуралд гишүүн бүр оролцохгүй, төлөөллийн зарчмаар явагдана гэсэн мэдээллийг өглөө.
20 мянган гишүүнийг оролцуулсан их хурал зохион байгуулах ямар ч боломжгүй. Иймд төлөөллийн зарчмаа баримтална гэв.
МҮЭХ нь гишүүд, нийгэмд үйлчилдэг байгууллага тул Засгийн газрын үйл ажиллагаанд дүгнэлт өгнө гэлээ. Хуралтай холбоотойгоор зарим гишүүд тодорхой шаардлагуудыг тавьж байгааг дурдлаа. Их хурлыг нууц хурал болж байна хэмээн шүүмжилж байгаа аж.
Удирдлагад нэр дэвшүүлэхдээ гишүүн байгууллагад өмнө нь ажиллаж байсан удирдлагуудад нэр дэвшүүлэх эрх олгосон нь зарим талаар хязгаарлалт болсон гэсэн шүүмжлэл мөн ирсэн.
Холбооны дүрэмд заасны дагуу МҮЭ-ийн гишүүн болон бусад удирдах байгууллагад 4 жилээс доошгүй ажилласан хүнийг дэвшүүлнэ гэлээ.