Монгол Улсад үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, түүнийг хэрхэн шийдвэрлэж байгааг Shuukh.mn сайтаас харж болно.
Сайтын зүйл хэсэгт 16.10.1 гэж бичээд хайхад ганцхан шүүхийн шийдвэр гарч ирж байна. Энэ бол хүүхдээр тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлсэн хэргийн бодит тохиолдол юм.
Есөн настай хүүхэд айлын морь унасан. Гэтэл түүний авах ёстой цалинг ээж, аавынх нь өрийн барьцаанд суутгадаг байсан. Хүүхэд уралдааны явцад бэртэж, гэмтсэн. Ингэснээр тус хэрэг ил болж, шүүхээс эцэг, эхийг гэм буруутайд тооцсон.
Яагаад эцэг, эхийг гэм буруутайд тооцсон болон ер нь хурдан морины уралдааны ард ямар асуудал үүсэж байгааг мэргэжилтнүүд хэрхэн тайлбарлаж байгааг доорх бичлэгээс дэлгэрэнгүй үзнэ үү.