Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан яамны албан хаагчидтай уулзжээ.
Уулзалтын эхэнд сайд Ж.Алдаржавхлан, "Төрийн бодлогыг амжилттай хэрэгжүүлэхэд яамны албан хаагч бүрийн үүрэг, оролцоо чухал болохыг онцлоод, цаашид салбарын хөгжлийг хурдасгахын тулд шинийг санаачлагч, шийдвэр гаргагч байх болно" гэдгээ тодотгов.
Түүнчлэн аялал жуулчлалыг Монгол Улсын тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэхэд онцгой анхаарч, бодлогын түвшинд дэмжин ажиллахаа илэрхийлжээ.
Мөн энэ үеэр салбарын албан хаагчдын төлөөллийн үгийг сонсож, цаашдын хамтын ажиллагаа, ажлын уялдааг хэрхэн сайжруулах талаар нээлттэй санал солилцжээ. Энэ уулзалт нь салбарын шинэчлэл, хөгжлийн зорилтуудыг нэгдмэл ойлголттойгоор, шинэлэг арга барилаар эрчимтэй хэрэгжүүлж эхлэх суурь алхам болж буй гэв.
Үндэсний номын сангийн шинэ салбарт зохион байгуулагдсан тус уулзалтад яамны Төрийн нарийн бичгийн дарга, газар, хэлтсийн дарга нар болон 100 гаруй албан хаагч хамрагджээ.

Эх сурвалж: Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам