Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Баянзүрх усан спорт цогцолборын ойр орчмын борооны ус зайлуулах шугам угсралтын ажил дуусжээ.
Тус байршилд нийт 150 метр урт шугам сүлжээ угсарсан бөгөөд ус хүлээж авах долоон суурьт худгийг төлөвлөж, хийжээ. Үргэлжлүүлэн тухайн байршилд нөхөн сэргээлтийн ажил хийх юм.
Геодези, усны барилга байгууламжийн газар энэ жил нийслэлийн хэмжээнд 15 байршилд 11.5 км урт борооны ус зайлуулах шугам угсрахаар төлөвлөсөн.
Мөн авто замын борооны ус зайлуулах шугамын хэвийн үйл ажиллагааг хангах, үер усны эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор төлөвлөгөөт цэвэрлэгээний ажлыг үе шаттайгаар зохион байгуулж, шугам хоолойд хуримтлагдсан лаг, хог хаягдлыг бүрэн зайлуулж, ус нэвтрүүлэх чадварыг сайжруулж байгааг НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.