gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     7
  • Зурхай
     4.10
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 7
Зурхай
 4.10
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 7
Зурхай
 4.10
Валютын ханш
$ 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Даатгалын үнэлгээ 2025 онд 390 их наяд төгрөгт хүрч өсжээ

Б.Эрдэнэчимэг
Эдийн засаг
9 цаг 11 минутын өмнө
Twitter logo

Улсын Их Хурлын даргын 2026 оны 96 дугаар захирамжаар байгуулагдсан, даатгалын хууль тогтоомжийн талаар санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан (2026.04.09) боллоо.

Уг ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай, ажлын хэсгийн гишүүдээр Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай, Н.Батсүмбэрэл, Э.Болормаа, П.Ганзориг, М.Нарантуяа-Нара, Б.Пунсалмаа, Л.Энхнасан, Г.Хосбаяр нар ажиллаж байна.

Ажлын хэсгийн хуралдаанд Сангийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Санхүүгийн зохицуулах хороо болон даатгалын салбарын оролцогчдын төлөөлөл оролцож, мэдээлэл солилцлоо.

Санхүүгийн зохицуулах хорооноос танилцуулсан даатгалын салбарын мэдээлэлд дурдсанаар манай улсад давхар даатгалын 1, ердийн даатгалын 18, урт хугацааны даатгалын 3, даатгалын зуучлагч 63, даатгалын хохирол үнэлэгч 28 компани үйл ажиллагаа явуулж байна.

Даатгалын үнэлгээ 2024 онд 314,4 их наяд төгрөг байсан бол 2025 онд 390,1 их наяд төгрөгт хүрчээ. Жолоочийн хариуцлагын албан журмын, авто тээврийн хэрэгслийн, хөрөнгийн, гэнэтийн осол, эмчилгээний, хариуцлагын гэсэн 5 төрлийн даатгалд нийт 1,477,077 хэрэглэгч хамрагдаж байгаа аж.

Олон улсад даатгуулагчдын 45 хувь нь ердийн 55 хувь нь урт хугацааны даатгалыг сонгодог бол манай улсад даатгуулагчдын 98,5 нь хувь ердийн 1,5 хувь нь урт хугацааны даатгалд хамрагдсан тоо үзүүлэлтийг танилцуулж байсан юм.

Хууль эрх зүйн орчны хувьд 1997 оноос Даатгалын тухай 2004 оноос Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай, 2011 оноос Жолоочийн даатгалын тухай хуулиуд тус тус хүчин төгөлдөр болж хэрэгжиж байна. 

Тус бүрээр нь авч үзвэл өнгөрсөн хугацаанд Даатгалын тухай хуульд 17 удаа, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуульд 8 удаа, Жолоочийн даатгалын тухай хуульд 6 удаа тус тус нэмэлт өөрчлөлт оруулжээ.  Тэгвэл энэ удаагийн даатгалын багц хуулийн шинэчлэлд даатгуулагчийн эрх ашгийг хамгаалах зохицуулалтыг сайжруулах, олон тулгуурт даатгалын тогтолцоог бий болгох, дундын зуучлалын үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд байлгах, жолоочийн даатгалын эрх зүйн орчныг сайжруулах асуудлыг тусгах нь зөв гэсэн саналыг Санхүүгийн зохицуулах хорооноос илэрхийлж байлаа.

Мөн Монголын даатгалын холбооны гүйцэтгэх захирал Ж.Батжаргал “Даатгалын салбарын хууль эрх зүйн орчинд тулгамдаж буй асуудлууд“ сэдвээр мэдээлэл танилцуулсан. Тус холбоо албан журмын даатгалын хураамжийн хувь хэмжээтэй холбоотой зохицуулалтыг хөндөж байв.

Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай, Б.Пунсалмаа, М.Мандхай, Н.Батсүмбэрэл нар оролцогчдоос асуулт асууж, хариулт авлаа.

Урт хугацааны даатгалыг хөгжүүлэх, одоо мөрдөгдөж буй хууль эрх зүйн орчин, хэрэглэгчдийн итгэлийг бууруулж буй асуудлуудад дүн,шинжилгээ зохих судалгааг иж бүрнээр нь хийж, дүгнэлт гаргахаас  ажлын хэсэг ажлаа эхлэх нь зөв гэж үзлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан