УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара сэтгүүлчдэд мэдээлэл өглөө:
"-Өчигдөр УИХ-ын гишүүдийг Ерөнхийлөгч дуудаад загнахыг нь загнаж, айлгахыг нь айлгасан. Энэ хуулийг дэмжсэн Даваагийн Цогтбаатар гурван шатны шүүхээр гэмт хэрэг хийсэн нь тогтоогдсон хүн өөрийнхөө эсрэг санал өгч байна. Ерөнхийлөгчийн хуулийг дэмжсэн хүмүүс ял наймаалцаж, эрх ашгаараа наймаалцаж байна.
Ямар ч тендерт оролцоогүй, ямар ч барьцаагүй хүмүүс энэ хуулийн эсрэг байгаа биз. Энэ санал хураалт ИХ-ыг ус тосоор нь ялгалаа. УИХ-ын дарга огцрох бүрэн болзлоо хангачихлаа. УИХ-н дархлаа, халдашгүй байдлыг хадгалах ёстой хүн нь өөрт ашигтай, МАН-ын эрх мэдэлтнүүдэд ашигтай зүйл заалт, ард түмнийг болон УИХ-ыг манипуляци хийж байна.
Намайг дэгийн тухай хууль зөрчсөн гэж тулгаж байна. Би шаардлагатай бол Монголын ардчиллын төлөө бууж болно. Гэхдээ намайг байхгүй болбол түүнээс хойш юу болж байгааг Монголын ард түмэн мэдэхгүй.
Энэ хууль Монголын ардчиллыг булшилж байгаа, төлөөллийн дуу хоолойг боомилж, зөвхөн эрх мэдэлтнүүдийн утсан хүүхэлдэй байх эх суурийг хангаж байгаа хууль учраас би эсэргүүцэж байна." гэлээ.