Таван хүүхдийн аав С.Тэлмэн маргааш өглөө ээлжийн ажилдаа явах тул өнөөдөр багачуудаа цэцэрлэг, сургуулиас нь авч, халуун ам бүлээрээ оройн хоол идэхээр төлөвлөжээ. Тэд энэ үдэш Энэтхэг үндэсний зоог барихаар тохирсон бөгөөд дуртай ресторандаа тухтайхан хооллоход 300-аад мянган төгрөг зарцуулах нь энүүхэнд аж. Аав уурхайгаас эргэн ирсэн амралтынх нь үеэр тэд дор хаяж гурван удаа гадуур хооллож, 14 хоногтоо нэг удаа хотын ойролцоо агаарт гарцгаадаг байна.
Тэлмэнгийн хүүхдүүд бүгд хичээлийнхээ хажуугаар дугуйланд явдаг бөгөөд гурван хүү нь хөлбөмбөг, усанд сэлэлт, таеквондогоор хичээллэдэг бол том охин нь бүжиг, бага охин нь төгөлдөр хуур сурч байгаа. Аав нь ээлжээсээ бууж ирээд зөрүүлээд ээжтэй нь ээлж солилцож, хүүхдүүдээ дугуйлангаас нь авахдаа шинээр сурсан бүгдийг нь "шалгадаг" уламжлалтай.
Нийт дүнгээрээ "Оюу толгой" компанийн үндсэн болон ханган нийлүүлэгчдийн цалин нэг жилд 1.7 их наяд төгрөг давж байгаа бөгөөд энэ их мөнгө дотоодын эдийн засагт янз бүрийн худалдан авалтаар дамжин давлагаалж, нэмэлтээр дахин нэг их наяд гаруй төгрөгийн цалинг бусад салбарынхан авах боломжийг үүсгэдэг байна.
С.Тэлмэн бол Оюу толгойн 4,800 орчим үндсэн ажилтны нэг. Эрчим хүчний инженер мэргэжилтэй тэрбээр тус уурхайтай амьдралаа холбоод 12 жил болж байна. Өмнө нь "Оюу толгой"-н туслан гүйцэтгэгч компанид гурван жил ажилласан бөгөөд гүний уурхайн бүтээн байгуулалт эхлэхэд бууриа сэлгэж, газрын гүнд 1300 метрт эрчим хүч түгээх хариуцлагатай ажлыг ес дэх жилдээ гүйцэтгэж яваа нарийн мэргэжилтэн юм.
"Оюу толгой" хэмээх аварга том уурхайг ажиллуулахын тулд хэчнээн ажлын байр Монгол Улсад бий болж, тэрхүү хөдөлмөрийн үнэлэмж дотоодын эдийн засагт хэрхэн давлагаалдгийг С.Тэлмэнгийн амьдрал тодхон илтгэнэ.
2024 оны үзүүлэлтээс харвал Оюу толгойн 4,800 орчим үндсэн ажилтны нийт цалин л гэхэд дотоодод 722.1 тэрбум төгрөгийн эдийн засгийн эргэлтийг бий болгосон байх нь. Энэ бол уурхайн ажлын байр, цалин хөлснөөс эдийн засагт бий болж буй давлагааны эхлэл. Уурхайн үйл ажиллагааны тойрог замд оролцдог ханган нийлүүлэгч, туслан гүйцэтгэгч компаниудын 17,000 орчим ажилчдын цалин хөлс нийлээд нэг их наяд төгрөгийг давж байна.
Оюу толгойн үйлдвэрлэлийн шууд, дам, өдөөгдсөн нөлөөгөөр нийт 2.9 их наяд төгрөгийн цалингийн орлого бий болж байгаа нь Монгол Улсын нийт цалингийн орлогын 12.6 хувийг эзэлж байна.
Нийт дүнгээрээ "Оюу толгой" компанийн үндсэн болон ханган нийлүүлэгчдийн цалин нэг жилд 1.7 их наяд төгрөг давж байгаа бөгөөд энэ их мөнгө дотоодын эдийн засагт янз бүрийн худалдан авалтаар дамжин давлагаалж, нэмэлтээр дахин нэг их наяд гаруй төгрөгийн цалинг бусад салбарынхан авах боломжийг үүсгэдэг байна. Ингэснээр Оюу толгойн үйлдвэрлэлийн шууд, дам, өдөөгдсөн нөлөөгөөр нийт 2.9 их наяд төгрөгийн цалингийн орлого бий болж байгаа нь Монгол Улсын нийт цалингийн орлогын 12.6 хувийг эзэлж байна.
MMCG компанийн “Оюу толгой”--н Монгол Улсын эдийн засаг дахь нөлөөг хэмжсэн судалгаанаас үзэхэд үйлдвэрийн нэг ажилтан тутмын авч буй сарын цалингийн нөлөөгөөр Өмнөговь, Улаанбаатар болон бусад аймагт 1-2 ажлын байр уул уурхайн бус салбарт нэмэгдэж байдаг байна. Харин нийт “Оюу толгой” компанийн үйл ажиллагааны үржигдэх нөлөөгөөр харвал, 3- 4 ажлын байр эдийн засагт шинээр бий болсноор нийт 23,110 ажлын байр Монгол Улсад идэвхэжжээ.