УИХ-ын ТББХ-ны өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ.
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, Энэ хуулиас болж Монголын парламентын засаглал хаашаа явах вэ гэдгийг хууль санаачлагчид ерөөсөө бодоогүй байна. Ойлгомжтой шүү дээ, энэ хуулиар хэдэн хүнд л хариуцлага тооцох гээд байгаа шүү дээ. Зарим нь энэ танхимд сууж л байна.
Энэ хүмүүст хариуцлага тооцохыг бид ч хүсэж байгаа. Гэхдээ ямар ч анчид ан хийх гэж байгаа нь энэ гээд ой модоо шатаадаггүй. Зүгээр л ангаа хий л дээ, яагаад парламентыг нураах гээд байгаа юм.
Тодорхой хоёр л заалт байгаа шүү дээ. Ёсзүйн ноцтой зөрчил гаргасан гишүүнийг эгүүлэн татах, дээр нь жагсаалтын гишүүнийг эгүүлэн татах. Энэ хоёр заалт та нарын өргөн барьсан төслийн амин сүнс нь шүү дээ. Энэ хоёр заалтгүйгээр энэ хууль санаачлагчдад ч хэрэг болохгүй. Энэ парламентын гишүүдэд Монголын парламентын баганыг ашиглөх эрх байхгүй. Энэ асуудлыг яриад суух эрхгүй. Биднээр дуусаж буй парламент биш шүү дээ гэв.