Ерөнхий сайд Н.Учрал эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгахаар "ДЦС-4"-д ажиллаж, нөхцөл байдалтай танилцаж байна.
Дулааны 4 дүгээр цахилгаан станцын шинэ зуухны 90 сая ам.долларын хөрөнгө оруулалтын асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэнэ.
Станц 1 киловатт цахилгааныг 83 төгрөгөөр үйлдвэрлэж, 117 төгрөгөөр борлуулж байна. Харин 1 Гкал дулааныг 40,800 төгрөгөөр үйлдвэрлэж, 4,283 төгрөгөөр борлуулж байгаа юм. Өөрөөр хэлбэл дулааны эрчим хүч үйлдвэрлэл дээр 36 мянган төгрөгийн алдагдалтай ажиллаж байна.
Иймд:
- Өвөлжилтийн бэлтгэлийг хавар зуны цагт хангалттай хийж, ирэх өвлийг гал алдах эрсдэлээс сэргийлэхийн тулд Засгийн газар онцгой анхаарч ажиллахаа илэрхийллээ.
- Эрчим хүчний үнийг үе шаттай шинэчилбэл иргэдэд дарамт болохгүй. Цаашдаа инфляц, түлш, валютын ханштай уялдсан тогтолцоонд шилжүүлж, бодит үнэд ойртуулна.
- Одоо ажиллаж байгаа станцуудын их засвар, техник шинэчлэлийг бүрэн хийж, ДЦС-4-ийн шинэ зуухны 90 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг шийдвэрлэснээр системийн найдвартай ажиллагааг хангахаар боллоо.
- Төрийн өмчит эрчим хүчний компаниудын засаглал, санхүүгийн сахилга бат, ил тод байдлыг эрс дээшлүүлж, хөрөнгө оруулалт татахуйц үр ашигтай, нээлтэй болгоно.
- Шинэ цахилгаан дулааны эх үүсвэрүүд, сэргээгдэх эрчим хүч, хувийн хэвшлийн төслүүдийн хэрэгжилтийг шуурхай чөлөөлснөөр төвийн бүсийн дамжуулах, түгээх сүлжээний хүчин чадлыг 2000 МВт-аар нэмэгдүүлнэ.
- Эрчим хүчний компаниудад хуримтлагдсан өр төлбөрөө 2026-2028 онд барагдуулж, зээлийн нөхцөлөө хэвийн болгоно. Ингэснээр 2029 оноос салбар улсын татаасгүй ажиллаж эхлэх аж.