Буддын шашны тэргүүн XIҮ Далай лам 50-иад жилийн өмнө тагтат Лхасын сэрүүн
ордноосоо дайжин Гималайн уулсын хормой, хөндийд буусан өтгөн манангийн дундуур
20 гаруй мянган дагуултайгаа “алга болж”, Энэтхэгийн зүг дүрвэн одсоноос хойш
анхан удаа Түвдэд хамгийн зоригт цуст тэмцэл өрнөснийг дэлхий нийт мэдээд сар
гаруй болж байна.
Зурагтын дэлгэц, интернэтийн вэб сайтуудын видео хуудаснаас цэнхэр, шар, улаан
судалт төрийнхөө далбааг нөмөрсөн гар хоосон лам, залуухан түвдүүд БНХАУ-ын
байнгын армийн шүдээ хүртэл зэвсэглэж, шилэн бамбай барин хуяг дуулга эрүүвчилсэн
дайчдын өмнөөс “Free Tibet” гэсэн хоёрхон үгээр “дайтаж”, бурхны номын дуу уянгалж
амарлингуй, тайван байсан Лхасын гудамжууд цусанд бялдан буй нь хараа эсгэнэ.
Аригуун гэгээн Жохан хийд үүдээ таг хааж, алдар цуут Будалин ордон ширүүн
тулааны утаанд умбажээ.
Бээжингийн эрх баригчдын албан ёсны мэдээгээр, “босогчид” 18 энгийн номхон
иргэний амь насыг бусниулсан, хууль ёсны засгийн эрхийг булаах гэж
оролдсоных нь төлөө тэднийг хүчний байгууллагууд баривчлан хорьсон гэж
мэдээлсэн. Харин хүн төрөлхтний “нүд, чих” болсон нэр хүндтэй хэвлэл, мэдээлэл
хийгээд хил хязгааргүй сэтгүүлчдийн мэдээгээр босогчдын 80 орчим нь үрэгдсэн
гэж байгаа. Харин Түвдийн хөөгдмөл Засгийн газрын интернэтэд тавигдсан
мэдэгдлээр амь үрэгдсэн босогчдын тоо 150-д, шархдагсдын тоо 1000 орчимд хүрч,
баривчлагдсан хүний тоо 1000 хол даваад байгаа бололтой.
Залуу лам нар “Түвд эрх чөлөөгүй байна” хэмээн арайхийн тэнд очсон олон улсын
сэтгүүлчдэд уйлалдан хэлж байх юм.
Түвдийн залуучуудын бослого монголчууд бидний төсөөлж буйгаар зөвхөн тийм,
улс төрийн л учир шалтгаантай гэж үү. Тэр бослого Түвдийн тусгаар тогтнол, Түвдийн
эрх чөлөө, хүний эрхийн асуудал юм гэж үү?
Үгүй байх аа. Үгүй ядахнаа 100 хувь тийм биш нь лавтай болсон бөгөөд ийм явдал
болох нөхцөл өнгөрсөн зунаас бүрдсэн гэдгийг учир мэдэх хүмүүс гадарладаг.
Түвдийн автономит муж 2.4 сая хүн амтай, түүнээс 134 мянга нь (Энэтхэгт 100
мянга, бусад нь Персийн булан ба Европын орнуудад) хилийн цаана цагаачлан амьдардаг
юм байна. Хэдийгээр БНХАУ-ын удирдлага уг автономит улсыг (өөрсдийнх нь албан
ёсны нэр томъёогоор бол мужийг) бүрэн хараат болгоод 50 гаруй жил өнгөрсөн ч
тэнд дөнгөж 200 орчим мянган хан үндэстэн (цэрэг, армийнхныг оролцуулахгүйгээр)
оршин суудаг. Олонхи нь Түвдийн байдлыг “илбэн тохинуулах, хоцрогдсон түвдүүдийг
гэгээрүүлэх ариун үүрэгтэй” очсон засаг захиргааны ажилтан байдаг. Бичиг үсэг
сурчих насанд хүрсэн түвдүүдийн ердөө л тэн хагас нь халтар хултар уншдагийг
бодолцвол хятадууд тэнд 57 жилийн колончлолын хугацаанд ямархуу “маягийн”
гэгээрэл явуулсан нь тодорхой. Хаа очиж тэнд хятадууд цөөхөн суурьшсаар ирсэн.
Сарлаг хариулах, бурханд мөргөхөөс өөр ажилгүй байдаг нь ч үүнд нөлөөлдөг
биз.
Гурван жилийн өмнөөс Түвд рүү өндөр уулсын хяр дагуулан төмөр зам тавьсан.
Чухамхүү энэ үеэс эхлэн Түвдэд хандах Хятадын уламжлалт бодлого өөрчлөгдөж,
шинэ эзэрхийллийн эхлэл тавигдсан юм. Ингэхийн тулд түвдүүдийн хамгийн ариун
нандин зүйл болох уламжлалт шашин шүтлэгийг нь гартаа авах хэрэгтэй гэж үзсэн.
Чухамхүү өнгөрсөн зунаас эхлэн Буддын шашныг гартаа авах анхны алхмаа хийсэн
нь саяын бослогыг дуудсан хэмээн үзэж болно. Амьд Будда нар буюу Буддын шашны
хутагт хувилгаадын хойт дүрийг тодруулах ажлыг зөвхөн Хятадын Засгийн газрын зөвшөөрлөөр
хийхийг шинэ хуулиар зохицуулж, 2007 оны есдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр
болжээ. “Амьд дүр”-үүдийг тодруулах тухай 14 зүйлт дүрмийн дагуу Төрийн зөвлөлийн
Шашны хэрэг эрхлэх хороо уг ажлыг гардан удирдах болсон.
Ийнхүү бараг 3000 жилийн өмнөөс мөрдөгдөж ирсэн Буддын шашны зан үйлийн хамгийн
нарийн нандин үйл ажиллагаа Бээжингийн гарт орлоо. Гэхдээ энэхүү дарангуйллын
эрхээ сая л хуульчилж байгаа болохоос биш ил, далдуур бол шашных нь дотоод
хэрэгт оролцон хутган үймүүлж, дээд мяндагтай санваартнуудыг эвдрэлцүүлдэг
арга нь бүр 1950-иад оны дунд үеэс эхтэй. Мао Зэдун Банчин Богдыг Далай ламтай
харгалдуулж, ХКН-ын ТХ-ны гишүүнээр сонгож байсан гашуун туршлага ч бий. 1989
онд насан хутгийг үзүүлсэн X Банчин Богдын хойт дүрийг шашныхаа нарийн ёс
жаяг, нууц бэлгэ тэмдгийн түлхүүрээр Түвдэд тодруулсныг 1995 онд Далай лам
баталсан ч Хятадын Засгийн газар хүчингүй болгож, өөрийн хатуу хяналтын дор
дахин тодруулсан. Гэвч тэдний тодруулсан хойт дүрүүдийн талаар эцсийн
шийдвэр гараагүйгээс гадна түвд санваартнууд, сүсэг бишрэлтнүүд хүлээн зөвшөөрч
чадахгүй байгаа. Харин Далай ламын тодруулсан XI Банчин Богд сураггүй болоод
олон жилийн нүүр үзэж байна.
Дээр өгүүлсэн Шашны хэрэг эрхлэх хорооны тавдугаар тогтоолоор XIҮ Далай ламын
хойт дүрийг тодруулахыг хориглосон нь сүсэгтнүүдийн дургүйцлийг ихэд хүргэсэн
нь ойлгомжтой. Хэдийвээр Далай лам өөрийнхөө дүрийг өөрөө тодруулна, ямар ч
байсан Хятадад эргэн төрөхгүй (Хутагт хувилгаад бээр хаана, яаж төрөхөө сайн
мэднэ дээ) гэдгээ хэд хэдэн удаа мэдэгдсэн ч дурдагдаж буй тавдугаар тогтоол
гэгчийн дагуу бол хилийн чанадад тодорсон ч түүнийг нь Хятадын Засгийн газар хүлээн
зөвшөөрөхгүй учраас оройн дээд шүтээндээ залбирах, буддистуудын үзэл санааны
эцэг болсон амьд бурхнаа тахин шүтэх, тэр эрхэм бээрийнхээ гэгээн сургаалыг
сонордох эрхийг нь зөвхөн түвдүүдэд байтугай, дэлхийн буддистуудад шууд
хориглосон хэрэг. Энэ бол энгүүнээр хэлэхэд, эцгийгээ хүндэтгэхийг хүүд нь
хориглохтой агаар нэгэн буюу. Аливаа ард түмний хамгийн аригуун нандин шүтээнийг
доромжлох нь түрэмгий хэрэг. Хятадын Засгийн газрын зүгээс “Далай ламын бүлэг
олимпийн үеэр алан хядах ажиллагаанд бэлтгэж байна” хэмээн гүтгэж байна. Эрхэм
нандин шүтээн, шашныхаа “эцэг”-ийн дурсгалыг амиараа ч хамгаалахад бэлхэн
байдаг лалынхныг бодвол буддистууд угаасаа номхон дөлгөөн сургаалтай, алан
хядах үйл ажиллагаа явуулах байтугай, сохор хорхойн амийг ч хороохыг цээрлэдэг
болохоор тиймэрхүү зүйл хийнэ гэдэг нь хэр үнэмшилтэй байх вэ.
Энэ бүхнээс дүгнэлт хийгээд үзвэл Түвдийн залуучуудын бослогыг улс үндэстнийхээ
тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөөх тэмцэл, аль эсвэл хүний эрх, бүр болиод хөгшин,
залуу лам нарын шашны сургалтын арга барилын зөрүүтэй холбон тайлбарлах нь мөн
чанарыг нь хэтэрхий наагуур ойлгож буйн шинж юм. Олимпийн ууланд нарнаас бамбар
асаах үеэр Түвдийн салан тусгаарлагчдын өдөөсөн гэх эмх замбараагүй явдал ч,
дурдагдаж буй хөгшин, залуу лам нарын зөрчилдөөнийг ч хаа нэгтээгээс зориуд
зохион байгуулсан хэмээн сэжиглэж болох талтай гэж гадаадын зарим вэб сайтад
бичиж буй. Хятад шиг сепаратист том гүрний доор нэгэн жарныг өнгөрүүлж буй Түвдийн
ард түмэнд тусгаар тогтнол, иргэдийн эрх чөлөө гэдэг зүгээр л “үлгэр” болсон
гэвэл хэтрүүлэг биш.
Харин түвдүүдийн хувьд үндэсний соёл, ахуйн хийгээд шашны өвөрмөц өв уламжлалаа
авч үлдэх нь нэн тулгамдсан асуудал. Соёл үгүй бол ард түмэн үгүй. Тэдний
хувьд шашин гэдэг бол цорын ганц соёл нь, Далай лам бол “төрсөн эцэг” нь.
Банчин Богдыг үгүй хийчихлээ, одоо Далай ламыг нь үгүй хийчихвэл Түвдэд соёл
“сохор, дүлий” болно гэхэд хилсдэхгүй. Түвдийн хэрэг явдлыг зүрхэндээ шар ус
хуруулан хүлээн авах ёстой улсын нэг бол манайх мөнөөсөө мөн. Энэтхэгт анх төрөн
дэлхийн талыг эзлэн тархсан Буддын шашин хамгийн сайнаар идээшин дассан, зан
заншил, суртахуун соёлынх нь нахиа найлзуур бүхэнд салшгүй нягтаар үндэс юүгээ
шигтгэсэн ард түмэн гэвэл Түвдийн дараа монголчууд л нэрлэгддэг билээ. Тэр ч
бүү хэл, өнөөдрийн Хятадын эрх баригчдын зүгээс хойт дүрийг нь тодруулахыг тас
хориод байгаа Буддын шашны тэргүүний алдар цолыг ч монголчууд анх удаа өгсөн
байдаг.
Билгийн тооллын X жарны шар бар жил буюу аргын 1578 онд Түмэдийн Алтан хаан Цоба
(одоогийн Хөх нуур) хэмээх газарт Түвдийн шашны тэргүүн, “Богд бүхнийг мэдэгч”
хэмээх цолтой Содномжамц ламтай найрсан учралдаж ахуй цаг дороо Монголд
дэлгэрэх шашны ёс зүйн цаазыг боловсруулсны дараа ламтан бээрт “Очир дарь Далай
лам” хэмээх цолыг өргөснийг Монголын түүхийн тулгуур бичгүүдэд, тухайлбал Саган
Сэцэний “Эрдэний товч”-д (УБ хот. 1960 он. Уйгаржин монгол үсгийн хэвлэл.
252-254-р тал) үлдээжээ. Тэгэхээр, Эйнштейн, Фройд зэрэг оюуны суутнууд гүн
ухааны сургаалынх нь мөн чанарыг ойлгоод юмс үзэгдлийн мөн чанарыг
тайлбарлахдаа ашигладаг байсан, эдүгээгийн соёл урлагийн одууд ээлж дараалан
сахил суртахууныг нь хүлээн авах болсон Буддын шашны тэргүүний цолын “патент”
монголчуудад өмчлөгддөг байх нь. Хэрвээ объектыг нь үгүй хийх (махан бодын
утгаар нь биш ч гэсэн) гэж байгаа бол монголчуудын өргөсөн цол давхар устана.
Цол устах нь яахав, Буддизм “хазгар доголон” болно. Тэр ч байтугай, IҮ Далай
лам Ёндонжамц бээр Монголоос тодорсныг, Чингис хааны дүү Хавт Хасарын удмынхны
гэрт төрснийг бид мартах ёсгүй. XIII Далай лам Английн эзлэн түрэмгийллээс
зугтан Монголд ирж хичнээн сар орогнож байсныг эргэн санаваас зохилтой. Бүр
даварвал, Ганга мөрний эргээс олдохдоо өөрийгөө тэнгэрээс заяатай хэмээн
дээш нь заасан Түвдийн хүзүүн сандалт хааны удам Бөртэ Чину л “тэнгис далайг
гатлан ирж”, Лев Гумилевын онолоор бол, монголчуудыг этнос болгосон бус уу?
Энэ бүхнийг эргэцүүлээд үзвэл, Бурхны шашныг төрийн зонхилох шашин болгоё
хэмээн тунхаглаад байгаа ҮШН-ынхан ихээхэн алсуур бодлоготой нь мэдрэгдээд
байгаа юм. Буддын (энд Бурхны гэж унших нь зүйтэй) шашны хутагт хувилгаадыг,
Бээжингийн эрх баригчдын томъёолсноор “Амьд Будда” нарыг зөвхөн Хятадын эрх
баригчдын зөвшөөрлөөр тодруулах шийдвэр гарсныг тэд мэджээ. Тэр ч бүү хэл,
Говийн Ноён хутагтын зургадугаар дүрийг Хятадын хуулийн дагуу Хятадад саяхан
тодруулсныг бас мэджээ. Очиж очиж монголчуудын хамгийн хайртай Данзанравжааг
маань шүү! Тэр ч бүү хэл Монголын тодроогүй байгаа хутагт хувилгаадыг “судлах “
тусгай ажлаар хэдэн түвд лам яг энэ өдрүүдэд манайд ирчихээд байгаа гэсэн мэдээлэл
ч байна.
Хутагт, хувилгаадын хойт дүрийг тодруулна гэдэг бол аль нэг намын төв хороо,
тэр тусмаа шашингүйчүүдийн намын төв хороо шийддэг ч, зан үйлийн нарийн ширийн
нууц тэмдэг биш, ард түмэн хүндэлж байгаад залчихдаг ч захын хүний маханбод
биш, эсвэл хэн нэгэнд бэлэглэдэг хэргэм зэрэг биш. Энэ бол сүнс нь хаашаа
шилжсэнийг тодруулдаг Бурхны шашны “шинжлэх ухаан”.
Хэрвээ Түвдийг бүрэн хятадчлахын тулд соёлыг нь устгах далд зорилт тавиад
эхэлсэн бол, соёлыг нь устгах далд зорилгоор шашныг нь багалзуурдах гээд байгаа
юм бол монголчуудын соёлын салшгүй хэсэг байтугай, бараг язгуур нь шахуу болон
хувирсан Бурхны шашнаа хэрхэн авч үлдэх арга нь ҮШН-ынхны удирдлагын толгойд
аль хэдийнэ эргэлдэж байсан болж таарлаа. Аливаа сөрөг үзэгдлийн талаар “Орсон
борооны хойноос цув нөмрөв” гэгчээр болоод өнгөрсөн хойно нь хашгирах биш түүний
өөдөөс ямар ерөндөг хэрэглэж болох вэ гэдгийг урьдчилан эргэцүүлэх нь хүмүүний
ухааны хэр хэмжээний шалгуур. Чухамхүү энэ үзлийн дагуу ҮШН-ынхан Түвдэд
явуулах гээд байгаа шашны соёлын эсрэг их Хятадын бодлогын ерөндөг болгож
Бурхны шашныг төрийн зонхилох шашин болгох санал дэвшүүлсэн биз ээ.
Язгуур шашныг үндэсний үзлээс салангид үзэж хэзээ ч үл болох. Тонгоруулаад хэлбэл,
үндэсний үзлийг язгуур шашнаас салгаж хэзээ ч үл болъюу. “Хүмүүнийг хураая
гэвээс эхлээд сэтгэлийг нь хураа. Сэтгэлийг нь хурааваас бие нь хааш одох” хэмээсэн
мэргэн ардын маань цэцэн сургаал чухамдаа үүнийг сануулсан байж магадгүй. Энэ
бол хайр дурлалд ч, хамжлагат ёсонд ч, сүсэг бишрэлд ч адилхан л хамаатай гүн
ухаан.
Юм гэдэг нээрээ нарийн шүү.
Ж.Нэргүй