Танилцуулга
АНУ-ын бүтээл. Киноны жинхэнэ нэр нь "Forrest Gump". 1994 онд
бүтээсэн. 2 цаг 20 минут үргэлжилнэ. Кино зохиолыг Эрик Рот бичжээ. Ерөнхий
найруулагчаар Роберт Земекис ажиллаж, гол дүрүүдэд Том Хэнкс (Форест Гамп),
Робин Райт Пенн (Женнифер Каррен), Гэри Синис (Дэслэгч Дэн Тейлор) нар
тогложээ. Нийтдээ 55 сая ам.доллараар бүтээсэн. Зөвхөн АНУ-д 330 сая
ам.долларын цэвэр ашиг олжээ.
Агуулга
1940-өөд оны сүүлчээр Алабама муж улсад төрсөн Форрест Гамп багадаа оюуны
хомсдолтой гэгдэж, ясны өвчтэй тул хөлний аппараттай явдаг байжээ. Гэвч тэрбээр
өвчнөө ялан дийлж улмаар гүйлтийн мастер болдог. Энэ чадвараараа коллежийнхоо хөлбөмбөгийн
багт орж, Ерөнхийлөгч Кеннедитэй ч уулздаг. Мөн Вьетнамын дайнд оролцож,
шархдаад эмнэлэгт хэвтэж байхдаа теннис тоглож суран улмаар дэлхийн аварга
болдог.
Мөн Форрестын зүрхний хайрт бүсгүй Женнигийн амьдралаар дамжуулан Америкт
нэгэн үед ихэд моод болоод байсан Хиппи нарын түүхийг ч үзүүлсэн байдаг. Ер нь
нэг үгээр хэлбэл Форрест Гамп гэдэг ер бусын хүний амьдралыг улс орны түүхэн
үйл явдлуудтай гайхалтай холбон, АНУ-ын хагас зууны түүхийг хураангуйлан үзүүлж
чадсанаараа энэ кино үнэхээр гайхамшигтай бүтээл
болсон юм.
Шагнал
Оскарын шагналыг зургаан төрөлд хүртжээ. Шилдэг кино, шилдэг найруулагч,
шилдэг жүжигчин гэсэн Оскарын гурван аугаа номинацийн шагналыг давхар хүртсэн
цөөн киноны нэг болсон.
Бяцхан
түүх
-Хэрвээ хэтэрхий их түүхэн явдал оруулбал кино амжилт олохгүй гэж Том
Хэнкс үзэж байлаа. Тиймээс тэр зарим бодит түүхэн хэсгийн дүрсийг хасахыг
найрууулагчдаа санал болгож байжээ.
-Форрест Гамп Вашингтонд болж буй дайныг эсэргүүцэгчдийн цуглаанд
оролцож, Вьетнамын дайны тухай ярьдаг. Харамсалтай нь хорлон сүйтгэгчид дуу
өсгөгчийн утсыг тасалснаас түүний хэлсэн үгийг хүмүүс сонсож чаддаггүй.
Чухамхүү юу ярьсаныг Том Хэнкс л мэднэ. ”Вьетнамын дайнаас олон хүн орон гэртээ
эргэж ирсэн. Гэвч тэдний олонх нь өрөөсөн хөлгүй байсан юм. Зарим нь тэнд үүрд
үлдсэн. Үүн шиг аймшигтай юм гэж байхгүй шүү дээ. Үүнээс илүүг би үнэхээр ярьж
чадахгүй нь” гэж би тэр үед ярьсан гэж тэрбээр хожим нь дурсан өгүүлжээ.
-Вьетнамын дайны үеийн зургийг Өмнөд Каролины ойролцоох нутагт авчээ.
Далд
дэлгэц
Энэ кинонд гэр бүлийн хамтын зүтгэл ихээхэн чухал үүрэгтэй байжээ.
Тухайлбал, найруулагч Земекисийн хүү Александр, гол дүрийн жүжигчин Том
Хэнксийн охин Элизабэт нар энэ кинонд тоглосон байна.