gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     4
  • Зурхай
     9.28
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 4
Зурхай
 9.28
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 4
Зурхай
 9.28
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

УИХ-ын гишүүн П.Батчимэг, Д.Цогтбаатар нар Швейцарт айлчилж, парламентын төлөөлөлтэй уулзжээ

Б.Мөнхчимэг
Улс төр
3 цаг 54 минутын өмнө
Twitter logo

УИХ дахь Монгол-Швейцарын парламентын бүлгийн төлөөлөгчид Швейцарын Холбооны Улсад парламентын бүлгийн анхны айлчлалаа энэ сарын 21-25-нд хийжээ.

Айлчлалыг УИХ-ын гишүүн, Монгол-Швейцарын парламентын бүлгийн дарга П.Батчимэг тэргүүлж, тус бүлгийн дэд дарга Дав.Цогтбаатар оролцсон байна. Тэд Швейцарын Үндэсний Зөвлөл дэх Швейцар-Монголын парламентын бүлгийн дарга Лорен Верлигийн урилгаар тус улсад ажиллажээ.

Айлчлалын үеэр Монголын төлөөлөгчид Швейцарын Үндэсний Зөвлөлийн Ерөнхийлөгч Пьер Андре Пэйжтэй уулзаж, мөн Швейцар-Монголын парламентын бүлгийн гишүүдтэй уулзалт хийсэн байна.

Мөн Швейцарын Холбооны Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын орлогч, Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Маркус Лейтнер болон "KliK" сан, "Switzerland Global Enterprise" агентлаг, "Economiesuisse" холбооны төлөөлөлтэй уулзаж, хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцжээ.

Парламентын бүлэг хоорондын уулзалтын үеэр П.Батчимэг 2024 онд Монгол, Швейцарын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиосонтой холбоотойгоор Лорен Верли Монгол Улсад ажлын айлчлал хийж, Швейцарын Үндэсний Зөвлөлийн түүхэнд анх удаа Швейцар-Монголын парламентын бүлгийг байгуулсан явдалд талархал илэрхийлэв.

Түүнчлэн Монгол Улсын ардчилал, эрх зүйт төр, парламентын тогтолцоог бэхжүүлэхэд Швейцарын төр, засгаас үзүүлж ирсэн дэмжлэг, хэрэгжүүлсэн төслүүдийг онцолжээ.

Харин Лорен Верли Монгол Улсад 2024 онд хийсэн айлчлалаа дурсаж, нийтлэг үнэт зүйлд тулгуурласан парламентын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна.

Талууд парламентын найрамдлын бүлгүүдийн хамтын ажиллагаанаас гадна УИХ-ын Байнгын хороод болон парламентын Тамгын газар хоорондын харилцааг хөгжүүлэх боломжийн талаар мөн санал солилцжээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан