АНУ-ын Тангарагтны шүүх Apple компанийг өөр компанийн технологийг зөвшөөрөлгүй ашигласан гэж үзэж 5.7 тэрбум ам.долларын нөхөн төлбөр төлөх шийдвэр гаргажээ.
Аудио төхөөрөмж үйлдвэрлэгч Taction Technology компани 2021 онд Apple-ийг өөрийн эзэмшдэг хоёр патентыг зөрчсөн хэмээн шүүхэд өгсөн. Эдгээр патент нь мессеж ирэх, товч дарах зэрэг үйлдлийн үед төхөөрөмжид чичиргээ үүсгэдэг хаптик (haptic) системтэй холбоотой аж.
Apple компани уг технологийг iPhone гар утас, Apple Watch зэрэг төхөөрөмжүүдэд ашигладаг. Тэд Taction Technology компанийн чичиргээний технологийг ашиглаагүй гэж мэдэгдсэн ба шүүхийн шийдвэрийг давж заалдана гэдгээ илэрхийлэв.
Тус компани мэдэгдэлдээ “Шүүх бүрэлдэхүүн хэргийг хэлэлцэн шийдвэрлэсэнд талархаж байгаа ч өнөөдрийн шийдвэр, тогтоосон нөхөн төлбөрийн хэмжээг эрс эсэргүүцэж байна. Apple-ийн чичиргээний систем нь Taction компанийн технологиос өөр. Тэд өөрсдийн хийсэн туршилтаар ч баталсан” гэжээ.

Хаптик технологи нь чичиргээ ашиглан хэрэглэгчид хүрэлцэх мэдрэмж төрүүлж, төхөөрөмжтэйгөө харилцах боломжийг олгодог. Өнөөдөр ухаалаг утас, цаг, видео тоглоомын удирдлага зэрэг олон төрлийн төхөөрөмжид энэхүү технологийг ашигладаг.
Apple-ийн чичиргээний систем анх 2014 онд Apple Watch-д суурилагдан гарч ирсэн.Харин Taction Technology компани 2020 онд чичиргээний системээ патентжуулж авчээ. Тэдний Apple-ийг өөрсдийн шинэ бүтээгдэхүүнүүддээ сайжруулсан системийг нь ашигласан гэж үзээд байгаа юм.
Тус компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Apple нь хэрэглэгчийн туршлагыг сайжруулах зорилгоор өөрсдийнх нь инновацыг зөвшөөрөлгүй ашиглаж, патентыг нь зөрчсөн бүтээгдэхүүн борлуулсан гэжээ.
2023 онд Сан Диегогийн шүүх Apple-ийг патент зөрчөөгүй гэсэн шийдвэр гаргаж байсан ч давж заалдах шатны шүүх хэргийг дахин хэлэлцүүлэхээр болж байсан юм.
Эх сурвалж: BBC