Мобиком группийн зохион байгуулсан mobiCONNECT арга хэмжээний үеэр Бизнес хариуцсан дэд захирал Б.Мөнхзориг хэрэглэгч, гэр бүл болон байгууллагын хэрэгцээнд чиглэсэн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний стратегиа танилцууллаа.
Мобикомын ирээдүйн хөгжлийн чиглэл нь зөвхөн харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэх бус, хэрэглэгчдийн өдөр тутмын амьдралыг технологиор хялбарчилж, үнэ цэнэ бүтээхэд чиглэж байгааг онцлов.
Түүнчлэн Мобиком өөрийн хиймэл оюун ухаанд суурилсан хувийн туслах mobiAI үйлчилгээгээ зарлалаа. Энэхүү үйлчилгээ нь яриаг текст болгон хөрвүүлэх (STT), текстийг яриа болгох (TTS) технологид суурилсан бөгөөд хэрэглэгчийн өмнөөс дуудлага хүлээн авах, ярианы агуулгыг товчлон нэгтгэх, цаг товлох зэрэг олон хэрэгцээг хангах боломжтой.
Мобиком группийн CCO Б.Мөнхзориг “Бид хэрэглэгч, гэр бүл, байгууллага гэсэн гурван үндсэн сегментэд төвлөрч, хиймэл оюун ухаан, дижитал санхүү, ухаалаг гэрийн шийдлүүдийг нэг экосистемд нэгтгэхээр ажиллаж байна.
Бид хэрэглэгч бүрд тохирсон, хиймэл оюун ухаанд суурилсан үйлчилгээ үзүүлэхээр mobiAI-г бүтээсэн. mobiAI нь өдөр тутмын харилцаа холбоог илүү ухаалаг, илүү үр ашигтай болгох шинэ шийдэл юм.
Хэрэглэгчдийн өдөр тутмын хэрэгцээнд зориулсан хувийн туслах mobiAI-г танилцуулж байна.
Мөн Монголын анхны бүрэн үүлэн технологид суурилсан, хиймэл оюун ухаанаар ажиллах харилцагчийн үйлчилгээний нэгдсэн төвийг танилцуулж байна. Тус систем нь хэрэглэгчийн хэрэгцээг бодит цаг хугацаанд тодорхойлж, хамгийн тохиромжтой үйлчилгээ, шийдлийг санал болгоно.
Дуудлага, мессеж, апликейшн болон цахим сувгуудын мэдээллийг нэгтгэж хэрэглэгчид давтан мэдээлэл өгөхгүй зэрэг давуу талтай. Ингэснээр хэрэглэгчид 24/7 тасралтгүй зөвлөгөө, тусламж авах боломж бүрдлээ.
Гэр бүлд чиглэсэн хөгжлийн хүрээнд гэрийн интернет, холбогдсон төхөөрөмжүүд, аюулгүй байдал, хяналтын систем, кино контент болон тоглоомыг нэгтгэсэн ухаалаг гэрийн экосистемийг хөгжүүлэх ажлаа өргөжүүлсээр байна.

Байгууллагын хэрэглэгчдийн хувьд бизнесийн хэрэгцээнд нийцсэн технологийн шийдэл, хамтын хөгжүүлэлт, дижитал шилжилт, хиймэл оюун ухаанд суурилсан бүтээмжийн хэрэгслүүдийг санал болгож, байгууллагуудыг “илүү ухаалгаар ажиллах” боломжийг олгоно.
Бидний дижитал санхүүгийн үйлчилгээ өргөжин тэлсээр байна. MonPay супер апликейшн өнөөдөр 1.5 сая хэрэглэгч, MonPay Kids нь 750 мянган хэрэглэгчтэй болж хүүхдүүдэд санхүүгийн боловсрол, хариуцлагатай мөнгөний хэрэглээг уламжилж байна” гэлээ.
Мөн Мобиком группийн нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлсэн санаачилга болох хүүхэд хамгааллын 108 тусгай дугаар 1.5 сая, WASH төсөл 66 мянга, SMART Education хөтөлбөр 51 мянга, Smart Usage санаачилга 30 мянган хүнд хүрчээ.