Чингис хаан Үндэсний музей Италийн Ром хотын Боргезе галерейтай хамтран “Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэнг зохион байгуулж байна.
Нээлтийн ёслол есдүгээр сарын 30-ны 11:40 цагт Чингис хаан Үндэсний музейн тусгай танхимд болно. Тус үзэсгэлэнд Сэргэн мандалтын үеийн суут зураач Рафаэль Сантигийн “Хөрөг”, XVII зууны Барокко урлагийн нэрт төлөөлөгч Жиан Лоренцо Бернинигийн “Нептун” бүтээлийг эх хувиар нь дэлгэн үзүүлэх юм. Эдгээр бүтээл Монголд төдийгүй Азид анх удаа дэлгэгдэж байна.
Чингис хаан Үндэсний музейн ерөнхий захирал С.Чулуун "Бернини болон Монголын нэрт уран барималч Өндөр гэгээн Занабазар нар нэгэн цаг үед амьдарч, уран бүтээлээ туурвиж байсан. Бид энэ онд Занабазарын бүтээлүүдийг Италийн Ром, Турин хотод танилцуулсан. Харин энэ удаа Италийн сонгодог урлагийн бүтээлүүдийг Монголын үзэгчдэд хүргэж байгаа нь хоёр орны соёлын хамтын ажиллагааны үргэлжлэл" хэмээн онцоллоо.

Италийн Элчин сайд Жованна Пиккаррета энэхүү үзэсгэлэн нь урлагаар дамжуулан хоёр орны соёлын харилцааг өргөжүүлэх ач холбогдолтойг онцолсон байна. Боргезе галерейн захирал Франческа Каппеллетти хоёр байгууллагын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд өргөжиж, Италийн уран бүтээлчдийн бүтээлийг Монголын үзэгчдэд толилуулах боломж бүрдсэнд талархаж байгаагаа илэрхийлжээ.
Үзэсгэлэн нэг сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд энэ үеэр “Дэлхийн сонгодог – Миний жаазанд” урлагийн боловсролын хөтөлбөрийг зохион байгуулж, бүтээлүүдийн түүх, уран сайхны онцлогийг танилцуулах аж. Мөн үзэсгэлэнгийн каталог болон холбогдох нэрийн бүтээгдэхүүн гаргахаар болжээ. Үзэсгэлэнгийн тасалбар 20 мянган төгрөгөөр худалдаалагдана.