Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамны сайд Ц.Сандаг-Очир баавгайтай холбоотой асуудлаар өнөөдөр (2026.09.21) мэдээлэл өглөө.
Тэрбээр "Хэнтий аймагт орж ирсэн баавгайд задлан хийхэд хоол тэжээлийн дутагдалтай, хорхойтсон баавгай орж ирсэн байна гэх задлан шинжилгээний дүн гарчээ. Нэлээд ядруу тарга тэвээрэг авч чадаагүй, зарим баавгайнууд шарх сорвитой байна гэв.
Маргааш Засгийн газрын хуралдаанд Засгийн газрын нөөц сангаас 1 тэрбум гаруй төгрөг гаргаж унтуулдаг буу болон зайнаас цацдаг цацлага авахаар төлөвлөснөө танилцуулна. Мөн бензин шатахууны зардал, хоол тэжээлийн зардлыг гаргах асуудлыг танилцуулах ба нэг унтуулгын буу 32 сая төгрөгийн үнэтэй байна. Аймгуудад буу авч өгөх асуудлыг шийднэ.
Баавгай 30-40км-т үнэрлэх чадвартай учраас суурин газруудын хогийг үнэртэж орж ирж байна.
ОХУ-аас буюу 6,000 гаруй км-ийн цаанаас наашаа орж ирэх бололцоо хомс юм. Тиймээс баавгай суурьшлын бүсэд ихээр орж ирсэн нь хоол тэжээлийн дутагдал байна гэсэн дүгнэлтэд хүрчээ. Мөн хуулиар агнахыг хязгаарласан учраас тоо толгой нэмэгдсэн байх магадлалтай" гэлээ.