gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -8
  • Зурхай
     12.16
  • Валютын ханш
    $ | 3545₮
Цаг агаар
 -8
Зурхай
 12.16
Валютын ханш
$ | 3545₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -8
Зурхай
 12.16
Валютын ханш
$ 3545₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Зүүн бүсийн хилчин бүсгүйчүүд чуулав

Нийгэм
2018-03-07
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2018-03-07

Цугларалтад ирсэн бүсгүйчүүд сайн үйлсийн аянд нэгдэж “Чойбалсан хөгжил” ОНӨААТҮГ-ын ажилчдад халуун аарц, жигнэмгээр үйлчлэв.

Бүсгүй хүн, цагаан зээр хоёр нутаггүй гэдэг. Үнэхээр ямар ч сайхан мэргэжилтэй, өндөр цалинтай байсан нөхрөө дагаад өөрийн таньж, мэдэхгүй газарт дасан зохицоно. Тэд очсон ангидаа хугацаат цэргийн алба хаагчдын ээж, эгч нь болж, тогооч, нарийн боовчин, оёдолчин, үсчин, арга зүйч, ариун цэврийн зааварлагч зэрэг ажлыг хийхээс гадна жимс, жимсгэнэ, ургамал, малын түүхий эд, ноос ноолуур, эсгийгээр бүтээгдэхүүн хийж борлуулан нийгэмд тустай үйл бүтээж, хувь нэмрээ оруулж явна.

Монгол Улсын хошой баатар, Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит, Цэргийн гавьяаны одонт Хилийн 0132 дугаар ангийн хилчин эмэгтэйчүүдийн арга зүйн цугларалт болж эмэгтэйчүүдийн зөвлөл хэрхэн ажилласан болон энэ онд хийх ажлаа хэлэлцлээ. Хилчин эмэгтэйчүүд хил хамгаалалтад дэмжлэг, туслалцаа үзүүлэх, хугацаат цэргийн албан хаагчдыг албанд нь дадлагажуулах, халамжлан хүмүүжүүлэх, ар тал, хангалт үйлчилгээ, тохижилтод хувь нэмрээ оруулсаар явна.

Энэ зөвлөл нь 14 хэсэг, дөрвөн нөхөрлөлтэй үйл ажиллагаагаа явуулдаг аж. Өнгөрсөн онд зохион байгуулсан гурван улсын хамтарсан хээрийн сургууль, ангийнхаа 80 жилийн ой болон олон бүтээлч ажилд бүсгүйчүүд идэвхтэй оролцжээ. Тус ангид 105 эмэгтэй байдгаас долоо нь өрх толгойлсон. Мөн өрх толгойлсон хоёр ахлагч байдаг аж.

Тиймээс хилийн заставт ажиллаж, амьдарч байгаа офицер, ахлагч нарынхаа хүүхдийн цэцэрлэгийн асуудлыг шийдвэрлэхээр ангийнхаа зүүн талд 0-5 насны 15-20 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийг энэ онд ашиглалтад оруулахаар нэг эмэгтэйг багшаар сургах төсөлд, он гарсаар гурван эмэгтэйг мөн сургалтад хамруулжээ. Заставын дарга, хэсгийн ахлагч нарын тодорхойлолтын дагуу төвийн хэсгээс Н.Цэндцэцэг, С.Мөнх­сайхан, С.Жүгдэрцуу, И.Ариунтунгалаг, хилийн заставын хэсгээс О.Батцэцэг, Санчир, Хосбаяр, ахлах ахлагч Нарантунгалаг, Саруулчимэг, Оюун­болор, Сарнай, Мөнх­солонго, Энх-Од, Хавирга боомтоос Наранчимэг нар ажил хөдөлмөрөөрөө бусдыгаа хошуучилсан байна.

ГЭРИЙН ЭЗНИЙ НЭРЭЭР ОРЖ, ЭЗЭГТЭЙН НЭРЭЭР ГАРДАГ

Хилийн заставын хүүхнүүд гарын доорх материал ашиглаж хийсэн амттанууд.

Хүмүүс айлд гэрийн эзний нэрээр орж, эзэгтэйнх нь нэрээр гардаг хэмээдэг. Үүнтэй адил Хилийн ангиар ороод гарахдаа тухайн анги, заставын хүүхнүүдийн ажилсагийг магтаад ч баршгүй. Тэд хүнээс юм гуйхгүй. Байгалийн цэвэр бүтээгдэхүүнийг ашиглаад юмханаар юм хийчихнэ. Бүсгүйчүүдийн цугларалтын үеэр заставын хүүхнүүд өөрсдийн гар доорх материалыг ашиглаж хийсэн хоол, хүнс, гар урлалын бүтээгдэхүүнүүдээр үзэсгэлэн гаргасан байв.

Тухайлбал, өөрсдийн газар нутгийн онцлогоос шалтгаалан газрын гүнээс оргилон гардаг гүний цэнгэг ус буюу Хар нуурын рашааныг савлаж тавьсан байв. Энэ рашаан нь дотор эрхтэн тэр дундаа ходоодны үйл ажиллагааг дэмжих, хоол шингээх, ходоодны элдэв өвчин, бактериас сэргийлэхэд нэн тустай ажээ. Мөн таван цулаар хийсэн төрөл бүрийн хоол, маслоор хийсэн хайлмаг, үнээний сүү, өндөгний шар, сахараар хийсэн молоко, будаа агшаагчинд жигнэсэн, хэвийн боовоор хийсэн бялуу, үхрийн чөмөгний ороомог, баяжуулсан цуйван гээд төрөл бүрийн хоолыг нэрлэж болно.

Мөн ангийнхаа нийт бие бүрэлдэхүүнд нэгдсэн журмаар ноосон малгай, ороолт хийсэн нь бусад ангийн анхаарлыг татаж, хоёр ангиас захиалга авсан гэж байв. Өнгөрсөн жил ангийнхаа 80 жилийн ойд зориулж гарын ур дүйтэй ахлагч, хугацаат цэргийн алба хаагчдаар хийлгэсэн сийлбэр, ахмад хилчин С.Оюунболд гуайн урласан том, жижиг эсгий улавч, цүнх, шагайн богц ирсэн зочдын сонирхлыг татаж байлаа. Энэ үеэр ирсэн гийчдийн анхаарлыг татсан зүйл нь хилчин дээлийг морин дээр мордоход хялбар болгож дээлний хормойг өмд болгодог нь шинэлэг санаа байсан юм.

“ТӨЛ ТҮМНИЙ ҮЙЛС”  

Ангийнхаа 80 жилийн ойд зориулж ахлагч, хугацаат цэргийн алба хаагчдын хийсэн сийлбэрүүд.

Эмэгтэйчүүдийн зөвлөл жил бүр Хөдөө аж ахуйн албатайгаа хамтарч “Төл түмний үйлс аян” зохион байгуулж нэг нөхөрлөлөөс 20 нэмнээ, ботгоны нэмнээ хоёр, 20 угж, гурван гар чийдэн, 12 зай авч хилийн заставын малын сууринд өгдөг байна. Малын суурь дээр байгаа цэргүүдээ ая тухтай байлгахын тулд хилийн заставт ажиллаж байгаа эмэгтэйчүүд байнга эргэж тойрдог хэмээн эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга С.Мөнгөнтуул ярьж байлаа.

Өнгөрсөн онд офицер, ахлагч нарынхаа ая тухтай байдлыг хангахын тулд “Соёлч өрх”-өөр гурван айлыг шалгаруулсан байна.  “Тэргүүний тохижилттой гал зуух” болзолт уралдааныг зарласан бөгөөд дүн нь гараагүй байгаа гэж байв. Мөн аймгийн хэмжээнд хүчний байгууллагуудын дунд зохион байгуулдаг “Мөрдэстэй бүсгүйчүүд” тэмцээнд 0132 дугаар ангийн бүсгүйчүүд тэргүүн байр эзэлсэн ажээ. Харин энэ жил аймгийн Цэргийн штаб, Зэвсэгт хүчний 327 дугаар ангиас хамтран зохион байгуулах “Хайрлан дуулах эх орон” тэмцээнд оролцохоор тун завгүй байлаа.
Ахмад хилчин С.Оюунболдын хийсэн бүтээлүүд.

САЙН ҮЙЛСИЙН АЯН ҮРГЭЛЖИЛСЭЭР…

Монгол Улсын хошой баатар, Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит, Цэргийн гавьяаны одонт Хилийн 0132 дугаар ангийн хүүхнүүд цугларалтаараа хийж хэвшсэн ажлын нэг нь “Сайн үйлсийн аян” ажээ. Энэ өвөл Дорнод аймагт цас орсонгүй. Харин бүсгүйчүүд цугласан үеэр цас орж өвөл болоогүй хүйтэн болж, тэдний ээлжит аян “Чойбалсан хөгжил” ОНӨААТҮГ-ын ажилчдад халуун аарц, жигнэмэг хүргэх ажлаар үргэлжлэв.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан