УКРАИН ОРОСЫН ЭСРЭГ ОРШСООР БАЙВАЛ БЕЛАРУСЬТ НЭН ХЭРЭГТЭЙ
Хэсэг завсарлачихлаа. Беларусиар оролдох зав ч байсангүй. Манайхан ч ямар асууж сураглах биш. Гэхдээ би цувралаа үргэлжлүүлнэ. СССР-ийн бүрэлдэхүүнд явсан улсуудаас ямар ч эрсдэлгүй мөртлөө жам, хуулиараа яваа ганц улс. Өнгөт хувьсгалд нэрвэгдсэнгүй, улсаа хуваалгасангүй, тахин шүтүүлж тэнэгтсэнгүй, шашин-угсаатны асуудал алга. Хамгийн тогтвортой төрзасаг энд байна. Оросуудтайгаа учраа жинхэнэ олж байна.
OXУ-тай нэгдэж нийлэх тал дээр Александр Лукашенко яг адил нөхцөл шаарддаг. Хоёр талдаа яг адил тэгш эрхтэй байх ёстой гэнэ. Гэхдээ Беларусь, Орос хоёр хэзээ нийлэх нь тодорхойгүй. Орост энэ хоёр улсыг нийлэхийг эсэргүүцэгчид олшроод ирмэгц мань хүн нэгдэж нийлэх үзэл санаанд үнэнч яваа гэчихнэ. “Хамтын ажиллагааны асар их талбар түүхээр нөхцөлджээ. Гэвч би Бүгд Найрамдах Беларусь улсын Ерөнхийлөгчийн хувьд тэгш эрхийн зарчим хамгаас чухал хэмээн үзэж ирсэн. Өөрөөр байх аргагүй. Харин ОХУ, Беларусийн нутаг дэвсгэрт нэгдсэн валют нэвтрүүлэх тухайд бол тэр нь рубль байж огтхон ч таарахгүй. Оросын ч, Беларусийн ч рубль байж болохгүй. Цоо шинэ нэгдсэн валют байх ёстой” гэх ухаалаг үгсийг тэрбээр хэлнэ.
Денис Мельянцов гэдэг зохиолчоос эшлэе. “Беларусийн гадаад бодлого” гэх хөтөлбөрийн эксперткоординатор нөхөр байна. “Беларусьт оросын эсрэг украин хэрэгтэй хэмээн беларусьчууд өөрсдөө үздэг” гэх оросуудын хардлага юу ч олж долоосонгүй гэсэн байх юм. Орос-Украины мөргөлдөөний ялагчаар явж явж Минск тодроотохжээ. Лукашенкогийн хувьд эл мөргөлдөөн хямрал аль болох удаан явагдах, Киев ямагт Европын холбоо руу нүд бэлчээж, Оросыг үл тоогоод байх нь лукашенкогийн хувьд жинхэнэ тоглолт болно хэмээн оросын нэг сайт дээр хардан бичсэнийг Мельянцов өлгөж аваад шүүмжилжээ. ОХУ-д үздэгээр Донбасс дахь дайн Беларусьт хожоо болоод байгаа юм байх.
2014 оноос өмнө энэ үүрэг гавьяа ОХУ-д ногдож байсан. Донбасст Украины антитеррорист ажиллагаанд хэрэглэж байгаа, нөхөн хангалт хийгддэг, засвар үйлчилгээ шаарддаг байлдааны бүх зэвсэг беларусьт засварлагдаж, шинэчлэгдэж очдог гэвэл монголчууд итгэх үү?
“Минскийн хэлэлцээр” гэх нэр томьёо олон улсын харилцааны ба дэлхийн түүхнээ үүрд мөнхөрч, энэ улс түүхнээ нэрээ үүрд дуурсгасан нь Лукашенкогийн лут гавьяа гэнэ. “Нормандын дөрвөл” гэх Орос, Герман, Франц, Украиныг жинхэнээсээ зохицуулж, хэлэлцээ ний ширээнд суулгаад байгаа гавьяаг нь хэлээд буй бололтой.
Минск хот явж явж Женев лугаа олон улсын яриа хэлэлцээний төв болчихсон, нэг үгээр төвийг сахисан Швейцарын адил яригдах цаг хэтдээ буй аж. Явсаар “Европын зүрх” ч болчихож мэдэхээр юм байна. Лукашенкогийн амбиц тэгж бууж байна. Одоо Донбассын мөргөлдөөн оршиж байна. Беларусийн үндэсний эрх ашиг мөн тэнд Орос, Украиныхтай адил байна. Беларусь Европын тал руу хэлбийх бодлого хүссэн хүсээгүй баримтлах болж, “нэг”-ийн эсрэг “гурав”, тэнцэх нь төвийг сахисан “нэг” гэх загвар хэлэлцээний явцад төлөвшжээ. Нэг гэдэг нь Орос, гурав гэдэг нь Герман, Франц, Украиныг нэрлэж, сүүлчийн нэг нь Беларусь болох аж.
Европын талыг баримталсан украин оросын эсрэг оршсоор байвал Беларусьт нэн хэрэгтэй. Хэрэв Киевт Оросын талыг баримтлагчид гараад ирвэл Беларусь тоглоомоос хасагдчихна. Беларусьтай адил статусыг Серби олоод авч байх шиг. Яалт ч үгүй Европын талд зогсож мэдэх Серби нь Оросын эсрэг хэзээ ч эргэхгүй. Харин Украин шиг явдал Сербид тохиовол цаашаа Европ руугаа эргэлтгүй алга болно.
Беларусийг ийнхүү яриа хэлэлцээний талбар болчихно гэж 2014 оны хямралаас өмнө хаана ч, хэн ч санаагүй байх. Аз болж Украин 2014 оноос хямарч, Минск түүнээс нь хожил олжээ. Лукашенкотой харилцаагаа сайжруулахгүйгээр (хэрэг дээрээ учраа ололцохгүйгээр) Украины асуудал шийдэж чадахгүй юм байна. Иймээс өрнөдөд ад үзэгдсэн Лукашенко биш, хүндлэгдсэн Лукашенко хэрэгтэй гэдгийг өрнөдөд, улмаар дэлхий дахинд ойлгож хүлээн зөвшөөрсөнд л гол асуудал байна. Ийнхүү хүндэт түнш Беларусь нь шүүмжлэлээс холуур нэр цэвэр улс болов оо. Оросынх нь эсрэг түлхэх хэрэггүй, Оросын өвөрт ор гэж ятгахгүй, ардчилал хүний эрхээ тулгахгүй, цаадах нь хар зөнгөөрөө өрнөдийн түнш болж хувирлаа.
Киевийн хувьд ёстой жинхэнээсээ Беларусь ахан дүүс хэрэгтэй боллоо. Орос Украиныг хавчин боох тусам оростой эдийн засгийн хувьд хав тэврэлдчихсэн Беларусь хөрш нь Украиныг харж үзээд болоод байна. Беларусь-Украины бараа эргэлт улайм цайм өсөөд байхад Орос яаж ч чадахгүй, харин ч атаархал нь үе үе илэрнэ. Украин Оросын хооронд агаарын харилцаа саатвал “Белавиа” хэмээх агаарын компанийн орлого тэнгэрт тултал өсчихнө. Минскээр дамжуулаад Орос, Украины хооронд транзит нислэг тасралтгүй хийчихнэ.
ОХУ-ТАЙ ХИЙХ ХАРИЛЦААНДАА МИНСК СЭТГЭЛ ДУНДУУР БАЙДАГ ЮМ УУ ГЭЛТЭЙ
Оросууд Украинаас бараа таваар авахгүй гэвэл Беларусийн компаниуд бүгдийг нь худалдаж аваад өөрийнхөө шошгыг наагаад Орос руу оруулж заран орлогоо нугалаад авчихна. Украины амтат алим, жимс жимсгэнэ чингэлэг чингэлгээрээ Беларусиас Орос руу цутгана. Бүр тасралтгүй. Хожигч нь Украин, Беларусь хоёулаа. Оросууд мөнгөө төлж байна. Авч хэрэглэж байна. Беларусийн нефть, химийн бүтээгдэхүүн, онгоцны керосин, шатах тослох материал Украин руу тасралтгүй цувж байна. Донбасст байлдаан ширүүсэх тусам беларусийн нийлүүлэлт ба орлого өсөөд байхыг нь яана гээч.
Нэг мэдэх нь ээ Беларусь нь цэрэг-техникийн элдэв төслүүд дээр Украины гол түнш болоод авчээ. 2014 оноос өмнө энэ үүрэг гавьяа ОХУ-д ногдож байсан. Донбасст Украины антитеррорист ажиллагаанд хэрэглэж байгаа, нөхөн хангалт хийгддэг, засвар үйлчилгээ шаарддаг байлдааны бүх зэвсэг Беларусьт засварлагдаж, шинэчлэгдэж очдог гэвэл монголчууд итгэх үү? Агаарын довтолгооноос хамгаалах “Стилет”, танк эсэргүүцэх “Каракал”, “Скиф”, “Шершень” пуужингууд Беларусь, Украины цэрэг-аж үйлдвэрийн бэлгэдэл болчихсон явж байна.
Лукашенкогийн хувийн бодлоор бол Москва маргаанаа шийдэхгүй “тэнэгтэх” тусам сайн, хоёр хөршийнхөө дунд маш ашигтай транзит тээвэрлэгч нь байгаад байя. Оростой татвар, гааль дээр буулт хийлгэж л таарна. Орос хийсээр ч ирсэн. Украины хувьд нэг бодол нууц хадаастай. Юу гэвэл Минскийг Европтой ойр байлгах, аль болох охуаас холдуулах, тэгснээр орос нь хамгийн чухал холбоотноо баруун талдаа алдана.
Бараг энэ чиглэл рүүгээ ч явна. Орос цэрэг хөдөлгөөд Беларусийг эзлээд авна гэж байхгүй. Лукашенког хүчээр зайлуулна гэж бүр ч байхгүй. Хэрэв сөрөг хүчнийг нь дэмжинэ гэвэл тэд нь бүр ч өрнөдийн талынхан байгаа. Иймд Орост одоо өөр гарц байхгүй, Лукашенкогоос хаашаа ч зайлж чадахгүй хэмээн Киев тооцоолно. Порошенко гэх үзлийн нөхрийг сольсон ч Зеленский нь Орост бүр ч найдвар төрүүлсэнгүй. Харин Лукашенкод геополитикийн тоглолт хамтран хийх хань хамсаатан гараад ирсэн байх магадлалтай.
Нөгөөх нь “Минскийн хэлэлцээр” мөрдөхийг амаа цангатлаа ярих нэгэн бололтой. Донбасст засаг захиргааны нэгжийн онцгой статус олгоно, дайны гэмтнүүдийг уучилна гэж хэлэлцээрт заасан хэмээн Зеленский ам алдсан боловч ОХУ-ын иргэний паспорт түгээхийг (орос паспортжуулалт) чичлэн дайрч шоолсон. Бүр “паспортный бандитизм”–паспортын дээрэм гэх нэршил өгчихсөн оросыг яллана. Зеленский ОХУ-тай хэл ам олохгүй байх нь Лукашенкод харин ч ашигтай.
Энхийг сахиулагч Лукашенко Туркийн мэдээллийн Anadolu гэх агентлагт дэлхийн мөргөлдөөнүүдийн тухай ярилцлага өгчээ. Ерөөсөө тийм мөргөлдөөнүүдийг дэвэргэж шат ахиулж болохгүй гээд жишээ болгож Украин, Венесуэл, Ливи, Ойрх Дорнод дахь Курдын асуудлыг нэрлэжээ. Эдгээр нь зөвхөн эхлэл төдий байгаа ба гол эздэдээ ашигтай, харийн нутгийн байгалийн нөөцийг, эсвэл стратегийн байдлыг нь хянах гэсэн цаад нөхдөд ашигтай учраас цаашаа дэврээд явчихаж магадгүй гэсэн байх юм.
“Юм л бол дэлхийн гол тоглогч гэгчийн тухай нийтээрээ ярих юм. Хэн юм бэ, тэр тоглогчид нь? Та нар сайн мэдэж байгаа шүү дээ. Нэг нь түрэмгийлэл үйлдээд, нөгөө нь хэл амаа билүүдээд л. Их яригчид нь гал дээр тос нэмээд л. Гурав дахь нь амаа жимийгээд таг дуугүй. Тэгсэн мөртлөө дэлхий дэх нөхцөл байдлыг хянах санаатай. Энэ аугаа тоглогчдод тодорхой зорилго л байгаа” хэмээн Лукашенко ярьсан нь нэр заахгүйгээр Орос, Өрнөд, Хятадыг хэлээд авсан юм уу гэлтэй. Беларусийн нутаг дэвсгэр олон дайны хөлд нэрвэгдэж, сая сая хүн үхсэн. Иймээс одоо Өрнө ба Дорнодод энх тайвныг хүссэн олон тулгуурт гадаад бодлого явуулах шаардлага тулгарлаа гэсэн нь төвийг сахисан нэгэн улсыг тоймлоод ч байх шиг.
Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын (EAБХАБ) бүс нутгийн салбар нь аятай ажиллаж чадаж байгаагаас болоод Лукашенкогийн нэр хүнд суга өссөнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Мюнхений аюулгүй байдлын бага хурлын Үндсэн бүлгийн 12 дахь удаагийн уулзалтыг Минскт хийж байсан туршлагатай. Одоо EAБХАБ-ын Парламентын ассамблейн “Торгоны замыг дэмжих бүлэг”-ийн парламентын бага хурлыг Минскт зохион байгууллаа.
Хэрэв EAБХАБ бүс нутгийн асуудлаа шийдэж чадахгүй бол биднийг түш хэмээн Лукашенко EAБХАБ-ын Парламентын ассамблейн дарга Георги Церетелид уриалан дуудлаа. Өрнө-Дорныг хослуулсан лут дипломатч лукашенко “Бүс ба Зам”ын талаар гэгээн саруул бодлоо байнга илэрхийлнэ. Тулхтай хөгжил цэцэглэлтийг ерөөнө.
“Манай гэр бүл дотор асуудал олон байна. Шийдвэрлэх хэрэгтэй. Нагорно-Карабах, Приднестровье, одоо Украин нэмэгдлээ. Энэ бол маш ноцтой мөргөлдөөн. Олон хүн зөв олж харжээ. Манай гэр бүл доторх дайн гэж. Харин энэ EAБХАБ-ыг би байнга шүүмжилдэг.
Бид ийм мөргөлдөөнт асуудалд маш сул хандаж байна гэж. Европ тивд аюулгүй байдлыг хангах нь EAБХАБ-ын үүрэг юм байгаа биз дээ. Ийм ноцтой асуудлыг харахгүй царайлаад нүдээ аничихаад байгаа нь яаж ч бодсон буруу” – Лукашенкогийн лут үгс.
Түүний шүүмжлэл монголчууд бидэнд огтын хамаагүй биш юм. Манай улс EAБХАБ-ын гишүүн болчихоод өөртөө үүрэг хүлээснийг бид бас мартаж үл болно. 1999 онд Истанбулд EAБХАБ-ын хамгийн өргөн хүрээний төрзасгийн дээд хэмжээний лут хурал явагдсанаас хойш 20 жил алмайрчихаад байгааг Лукашенко шүүмжилж байгааг бид дэмжих ёстой. Олуулаа хуралдаж асуудлаа ярьж шийдвэрлэхгүй юм бол EAБХАБ-ыг яах гэж байгуулсан юм бэ гэсэн асуулт тавьсныг нь ч ойлгож болно.
2020-2024 онд байгалийн хийн салбарт нэгдсэн зах зээл цогцлоох ёстой, тийм учраас ОХУ-ын Смоленск муж дахь хийн үнэ тус улсынхтай яг адил байх ёстой, тийм байж л хоёр улсын аж ахуйн субъектууд тэгш эрхтэй аж ахуйгаа явуулна хэмээн Семашко ярьжээ.
“Нагорно-Карабах, Приднестровье, одоо Украин нэмэгдлээ. Энэ бол маш ноцтой мөргөлдөөн. Манай гэр бүл доторх дайн гэж олон хүн зөв олж харжээ” хэмээн түүний хэлснийг ОХУ-ыг гөвшөөд авлаа гэж үзэх нь бий. Оросыг хоригтой зүйрлэн ярьсан нь ч тэдэнд таатай байгаагүй. Беларусийн үйлдвэрүүдийг боож, бараа бүтээгдэхүүнийг нь оросын зах зээлд нэвтрүүлэхгүй гэснийх нь төлөө “Орос өөрөө санкц болж хувирлаа” хэмээн мань хүн авч өгсөн. Хариуг нь өгнө, газрын тосны дамжуулах хоолойг нь бусниулна гэж заналхийлсэн. “Беларусиар дайруулсан нефть ба нефтийн бүтээгдэхүүнийхээ хоолойг оросууд өөрсдөө засаж ав, бид сайхан сэтгэлээр ОХУ-д хандсан болгон хор хөнөөл болж байгаа бол бид гархийг нь чангалахаас яах юм” гэж ирээд л зурагтаар загнаж харагдав.
Сүүлдээ Оросыг хардах гөрдөх нь хэтрээд ЕАЭС буюу нөгөө лут Евразийн эдийн засгийн холбооны гэрээг ОХУ зөрчсөн тухай ял зэм Минскээс хатуухан буулаа. Москвад суугаа Беларусийн Элчин сайд Владимир Семашко “Российская газета”-д ярилцлага өгөхдөө Орос гэрээгээ зөрчсөн тухай тун зоригтой шүүмжилжээ. Беларусийн бараа бүтээгдэхүүнийг бойкотлоход чиглэсэн ОХУ-ын Засгийн газрын 60 тогтоол оросууд мөрдөж байна гэх лут ял зэм дуулдана. Яасан ч олон тогтоол гаргасан юм. Оросын зүгээс нефтийн наймаан дээр татварын маневр хийж, тэр нь Минскийн эрх ашгийг хохироож, нефть, газныхаа үнийг сэм сэмхэн нэмж, тэгсэн хирнээ Беларусийн сүү, автомашины салбарын үндэсний үйлдвэрлэгчдэд оросууд элдэв барьер тавьж, энэ нь нэгдсэн зах зээлтэй болно гэсэн ЕАЭСын гэрээг зөрчлөө гэжээ. 2020-2024 онд байгалийн хийн салбарт нэгдсэн зах зээл цогцлоох ёстой, тийм учраас ОХУ-ын Смоленск муж дахь хийн үнэ тус улсынхтай яг адил байх ёстой, тийм байж л хоёр улсын аж ахуйн субъектууд тэгш эрхтэй аж ахуйгаа явуулна хэмээн Семашко ярьжээ.
Түүний ярьсанд олон чимхлүүр дүгнэлт байна. “Та нар бидэнд хямд ресурс, гэтэл бид та нарт хэн ч биш юм уу” гэх эвгүй асуулт явж байна. Холбооны интеграц хаачсан бэ, энэ чинь хоёр улсын амин чухал эрх ашигтай зөрчилдөхгүй шүү дээ. Биднийг Оросын нэг хэсэг гэж үзээд бүх барьераа цуцалчих л даа. Гэхдээ бид оросын хэсэг биш шүү. Та нарын байгаа байдал чинь хойшдын улс төр, эдийн засгийн интеграцын төлөвлөгөөнд хэрэгжихгүй. Та нар Европын холбоог хар л даа. Беларусьчууд бид интеграцын лут жишээ болгон авч үздэг.
Европын холбооны бүх гишүүн улс НАТО-д элсэж, түүгээр дамжиж улс төрийн эв санааны нэгдлийн протоколд гарын үсэг зурдаг. Европын холбоонд Еврокомисс гэж байна, парламент байна, татварын ба санхүүгийн нэгдсэн бодлого байна, нэгдсэн валют байна гэхчлэн ноён Семашкогийн ярьснуудыг нийлүүлээд үзвэл “Бидэнд юу ч алга” гэсэн чамлалт, цаашилбал ОХУ-тай харилцаж байгаагаа Минск маш шүүмжлэлтэй, бас сэтгэл дундуур авч үздэг юм уу гэлтэй. Газрын тосны аж үйлдвэрт “Татварын маневр” гэх хэрүүл тэмцэл 2019 оноос эхлээд ойрын зургаан жил үргэлжлэх ба Оросоос газрын тос зөөж гаргахдаа татвараа 300 хувь болгож тэглэх, тэгснээр жилдээ 300 сая ам.долларын өртөг бүхий газрын тос Беларусь руу орно.
Энэ нь экспортын зах зээлд тус улсын өрсөлдөх чадварт нөлөөлж, валютын орлого багасахад хүргэнэ хэмээн Минск үзээд байгаа бололтой. Тэр гомдлоо томруулаад ЕАЭС руу аваачаад наачихлаа. Оросын нефтиэр дутахгүй, өөр гарц байна гэж ирээд л Казахстаныг тойгдоод авсан аятай дүр зураг харагдана.
Беларусийн ГХЯ-ны төлөөлөгч Анатолий Глаз гэдэг хүн Оросын өмнөх Элчин сайд Михаил Бабичийг элдвээр шившиглэхийг үзүүлж өгсөн. Тэр нь хожоо болж, зөрүүд Элчин сайдаа Путин татаад авчихсан. Ах дүү хоёр ард түмний нягт найрсаг харилцааг нураах гэсэн гаднын хүчний явуулга олон жил явагдлаа гээд бараг л түүний төлөөлөгч нь Бабич, энэ нөхөр Оросын холбооны тойрог, тусгаар тогтносон төртулс хоёрын ялгааг даан ч олж харсангүй хэмээн дайрч байсан даа.
Лукашенко бүр хадуурч өгсөн. Парламентын депутатуудынхаа өмнө үг хэлэхдээ Бабичийг сөрөг хүчнийх нь улстөрч Ярослав Романчуктай далдуур хуйвалддаг, БелАЭС гэх атомын цахилгаан станцын үнэ өртөг дээр хуйвалдсан, Орост буулт хийлгэх гэсэн хэмээн хардаж хилэгнэн байв. “Тоо бүртгэгч”, “арчаагүй ня-бо” гэхчлэн Оросын Элчин сайдыг элэглэн доромжлох кампани өрнүүлэн хөөлгөж чадсан нь Оросын дипломат албаны түүхнээ тохиогоогүй хөгийн явдал, тэгэх тусмаа хамтарч нэг улс болно гэж байсан хамгийн ойрын холбоотноос нь өдөөсөнд оросууд өширхөж үлдсэн байх даа?