Хонконгийн засгийн газрыг эсэргүүцэгч олон зуун хүн тус хотын нисэх буудалд цугларч, гурван хоногийн эсэргүүцлийн ажиллагааг эхлүүллээ. Тэмцэгчид хар хувцсаар жигдрээд гадаадын зочдод одоогийн нөхцөл байдлын талаар тайлбарлаж, олон хэл дээр бичигдсэн материалыг тарааж байгаа аж.
Эсэргүүцлийн жагсаалд оролцогчид цагдаа нарын харгис үйлдлийг хараат бус шүүхээр шүүлгэх, гэмт хэргийн сэжигтнийг эх газрын Хятадад шилжүүлэх хуулийн төслийг бүрмөсөн зогсоох, засгийн газрын тэргүүн Керри Ламыг огцрохыг шаардаж байна.
Харин Бээжингийн зүгээс жагсагчдад төв засгийн газрыг дутуу үнэлж, “галаар наадахгүй байх”-ыг анхааруулаад байгаа юм.
Жагсаал тайван замаар явагдаж байгаа тул олон нисэх онгоцны үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Гэхдээ буудлын захиргаа аюулгүй байдлыг чангатгах арга хэмжээг авчээ.
Өчигдөр АНУ-ын засаг захиргаа Хонг Конг руу аялж байгаа иргэддээ анхаарал болгоомжтой байхыг сануулсан байна.
Эх сурвалж: BBC