“Эрдэнэс Монгол” ХХК-д ажиллах иргэдийг нээлттэй сонгон шалгаруулах шалгалт үргэлжилж байна.
Төрийн өмчит “Эрдэнэс Монгол” компанийн ажлын байрны сонгон шалгаруулалтыг анх удаа нээлттэй хийж байна. Шалгалтын эхний өдрийн ирц 60 хувьтай байжээ.
Монгол Улс урт хугацаандаа хаана очих, тэнд хүрэхэд бидэнд ямар ур чадвартай ажилтан хэрэгтэй вэ гэдгийг бодолцон, шалгалтын асуултуудыг боловсруулжээ. Хэдийгээр техникийн ур чадвар өнөөдөр маш чухал болсон ч зөөлөн ур чадвар буюу бусадтай харилцаа тогтоох, бусдыг сонсдог байх гэх мэт чадвар мөн чухал. Эдгээр чадварыг эзэмшээгүйгээс зөв шийдвэр гаргаж чадахгүй байна гэж хүний нөөцийн мэргэжилтнүүд үзжээ.
Сонгон шалгаруулалтын дараа тэнцэж ажилд орох хүмүүс төрийн өмчит үйлдвэрийн газарт буюу “Эрдэнэс Монгол” ХХК-д ажиллах боловч төрийн албан хаагчид болохгүй.
Иймд урт хугацааны хөгжлийн бодлого, “Алсын хараа 2050” бодлогын баримт бичгийн бүлэг бүрээс тестийн шалгалтад асуулт болгон оруулсан аж.
Нээлттэй сонгон шалгаруулалтыг зохион байгуулах ажлын хэсэг энэ сарын эхнээс ажиллаж байна. Бичиг баримтын, сонгон шалгаруулалтын гэсэн хоёр дэд хэсэг байгуулсан юм.
УБЕГ-ын мэргэжилтнүүд шалгуулагчийн хурууны хээг уншуулан, бүртгүүлсэн хүн мөн өсөхийг шалгаж байна. Тэгэхээр хэн нэгний өмнөөс шалгалт өгөх, хуурах, хуулах, аргалах боломжгүйгээр шалгалт авч байна. Мөн ажил горилогчдын мэдээллийг УБЕГ хүлээн аваад, цааш задруулахгүй байх үүрэг хүлээжээ.
Төрийн албаны зөвлөлийн цахим шалгалтыг нэг зэрэг 7000 хүн өгөх боломжтой. Гэхдээ албан тушаал бүрд өөр агуулга бүхий шалгалтын материал бэлдсэн тул 200-250 шалгуулагчаас нэг дор шалгалт авч байна.
Нийслэлийн номын сангийн уншлагын гурван танхимд шалгалт авч байгаа юм. Танхим бүрд 20 ширхэг камер байрлуулжээ. Камераар таны царайг хянахад саад учирч болзошгүй хэмээн эмэгтэй шалгуулагчдаас үсээ боохыг хүсэж байна. Салфеткаар нүүрээ арчихад камерын хяналтаар халааснаасаа цаас гарган харж буй мэтээр харагдах эрсдэлтэйг шалгуулагчдад шалгалт эхлэхээс өмнө анхааруулж байв. Мөн шалгалт эхлэхээс 30 минутын өмнө ирсэн байх, танхимд 15 минутын өмнө суудлаа эзэлсэн байхыг шалгуулагчдад танилцуулжээ.
Танхим бүрд сайн дурын, хөндлөнгийн ажиглагчид хяналт тавьж байна. Мөн шалгуулагч гар утас, тооны машин, дижитал хэрэгслийг шалгалтын үеэр ашиглахгүй, зөвхөн цаас харандаа ашиглана.
Шалгуулагчийн гадаад хэлний мэдлэгийг ярилцлагын түвшинд шалгана.
Тестийн асуултууд 100 хувь монгол хэл дээр байна. Энэ шалгалтаас хамгийн өндөр оноо авсан таван хүн дараагийн шатны буюу ярилцлагын шалгалтад орно. Ярилцлагыг их сургуулийн багш, бизнесийн байгууллагын төлөөлөл, төрийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн, гурван хүнтэй баг авна.
Төгсгөлд нь онцлоход өчигдөр эхэлсэн сонгон шалгаруулалтын дараа тэнцэж ажилд орох хүмүүс төрийн өмчит үйлдвэрийн газарт буюу “Эрдэнэс Монгол” ХХК-д ажиллах боловч төрийн албан хаагчид болохгүй юм.