gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     26
  • Зурхай
     7.08
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 26
Зурхай
 7.08
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 26
Зурхай
 7.08
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Нарантуул" зах дээр Монгол дээл 150-350 мянган төгрөгийн үнэтэй байна

Б.Нямдарь
Нийгэм
2014-01-20
0
Twitter logo
Б.Нямдарь
0
Twitter logo
Нийгэм
2014-01-20
Монголчуудын үндэсний баяр цагаан сар хаяанд иржээ.

Цагаан сараар хүн бүр үндэсний дээл тэргүүтэй гоё сайхан хувцсаа өмсөж шинэлцгээдэг.   Монгол дээлийг ахмад настан, азай буурлууд л өмсдөг гэсэн түгээмэл ойлголт одоо үгүй болж, залуучууд мөн үндэснийхээ хувцсыг чухалчлах боллоо.

Цагаан сарын гоёл буюу дээл, малгай, бүс, гутлын үнэ ханшийг сонирхохоор  “Нарантуул” худалдааны төвийг зорилоо. Захын үнэ дэлгүүрийнхээс харьцангуй хямд байдаг учир тус төвийг сонгосон юм.

Хийц, материалаасаа хамаарч монгол дээл 150-350 мянган төгрөгийн үнэтэй байна. Сүүлийн үед залуус нэлээд өмсөх болсон Хүннү загварын эрэгтэй дээл 200 мянга, эмэгтэй нь 180 мянга, хосоороо 350 мянган төгрөгийн үнэтэй байна. Харин хантаазны тухайд том хүнийх 70-85 мянга, хүүхдийнх 30-35 мянган төгрөгийн үнэтэй байв.

Лоовууз, дөрвөн талт, үнэгэн, булган, бүрх гээд дээлэн дээр өмсөхөд зохимжтой малгай төрөл төрлөөрөө  байна. Нэг чихийг нь буулган, дээлэн дээр өмсөхөд дэгжин харагддаг дөрвөн талт малгай 30-35 мянган төгрөгийн үнэтэй байсан бол үнэгэн лоовууз 70-80 мянган төгрөгийн хооронд байна.

Харин дээлэн дээр өмсөх эрчүүдийн хромон гутал Оросынх нь 250 мянга, Монголд үйлдвэрлэсэн, хээ угалзтай нь 180 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна. Мөн монгол ээтэн гутал 150-250 мянган төгрөг байлаа.

“Нарантуул” захын худалдаачид "Өнгөрөгч намар хүнсний зах шатаж, ажиллахгүй болсонтой холбоотойгоор бараа, бүтээгдэхүүний борлуулалт өмнөх жилийнхтэй харьцуулахад тааруу байна" гэлээ.  

“Нарантуул” захын дээлний худалдаачин С.Ороолжин:
- Би 16 дахь жилдээ зах дээр зогсож байна. Өдөрт дунджаар 2-3 дээл зарж байна. Сар шинэ дөхөөд ирэхээр хүн их нэмэгддэг ч хүмүүсийн худалдан авалт энэ жил муу байна. Дээлний үнэ зах зээлээ дагаад өмнөх жилийнхээс бага зэрэг нэмэгдсэн. Түрүү жил хамгийн дээд тал нь 300 мянган төгрөгийн үнэтэй байсан бол энэ жил 340-350 мянган төгрөгөөр худалдаалж байна гэв.

Б.Сондор, А.Сүрэн

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан