gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     11
  • Зурхай
     5.17
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 11
Зурхай
 5.17
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 11
Зурхай
 5.17
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

МУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албанаас мэдээлж байна

Улс төр
2007-08-16
0
Twitter logo
0
Twitter logo
Улс төр
2007-08-16
БНХАУ-ын дарга Ху Жин Таотай   уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Кыргызстан Улсын нийслэлд болж байгаа Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын Дээд хэмжээний уулзалтанд оролцох үеэрээ БНХАУ-ын дарга Ху Жин Тао-тэй   уулзлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр хөрш хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжин хөгжиж байгааг онцлон тэмдэглээд цаашид эдийн засаг, худалдааны салбарын хүрээнд харилцан үр ашигтай шинэ алхамуудыг хийх эрмэлзлэлтэй байгаагаа илэрхийллээ.
Ерөнхийлөгч, Монгол Улсад төмөр замын хоёр дахь шугамыг байгуулах боломж нөхцлийг судлах, өмнөх айлчлалын үеэр тохирсон 3500 Мега ваттын цахилгаан эрчим хүч экспортлох боломж бүхий цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх, нүүрс шингэрүүлэх технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх зэрэг асуудлаар хамтран ажиллах сонирхолтой байгаагаа мэдэгдлээ. Түүнчлэн байгаль орчныг хамгаалах, экологийн өөрчлөлтийн сөрөг үр дагаврыг арилгах, авто замын сүлжээг хөгжүүлэх зэрэг асуудлаар хамтран ажиллах саналыг тавилаа.
Мөн 2008 онд Бээжин хотноо болох Олимпын тоглолтын өмнө монголын баг тамирчдын ур чадвар, арга туршлагыг дээшлүүлэх зорилгоор хоёр улсын тамирчдын хамтарсан бэлтгэл хийхийг дэмжин, бүх талаар туслахыг хүслээ.  
БНХАУ-ын дарга Ху Жин Тао, хоёр орны дээд хэмжээний уулзалт нь улс хоорондын харилцаа, хамтын ажиллагаанд чухал болохыг тэмдэглээд Ерөнхийлөгч Н.Энхбаярын дэвшүүлж буй санал санаачлагыг дэмжиж байгаагаа илэрхийллээ.
Ялангуяа төмөр зам, эрчим хүч, дамжин өнгөрөх ачаа тээврийн эргэлтийг нэмэгдүүлэх асуудлыг судлан, үр ашигтай хамтын ажиллагааны жишигт хүргэх нь хөрш хоёр орны хувьд чухал болохыг онцоллоо. Мөн Олимпийн өмнөх тамирчдын хамтарсан бэлтгэл сургуулилалт, хоёр орны харилцааг бүс нутгийн, олон талт болгон өргөжүүлэх, эдийн засаг худалдааны хэмжээг нэмэгдүүлэх асуудлаар хамтран ажиллахаа мэдэгдлээ.    
Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр 16-ны орой Бишкек хотноо ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзаж хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно.  
       
Кыргызстан Улсын Ерөнхийлөгч К.Бакиевтай уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярыг Кыргызстан Улсын Ерөнхийлөгч К.Бакиев “Ала-Арча” төрийн тусгай цогцолбортоо хүндэтгэн хүлээн авч, уулзаж ярилцлаа.
Уулзалтаар Ерөнхийлөгч нар хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал болон хэтийн төлөвийн талаар байр сууриа илэрхийлэн, санал бодлоо солилцлоо. Тодруулбал, Монгол-Кыргызстан улсын Засгийн газар хоорондын комиссын үйл ажиллагааг идэвхжүүлэх, хоёр талаас дэвшүүлж буй санал санаачлагыг ойрын хугацаанд бодит ажил хэрэг болгох, Кыргызстанаас цахилгаан шугам сүлжээний тоног төхөөрөмж, Монголын талаас мал аж ахуйн бүтээгдэхүүн нийлүүлэх талаар тодорхой төсөл, баримт бичгийг боловсруулахыг салбар хариуцсан яам газрууд, комиссын дарга нарт даалгахаар боллоо.
Мөн соёл боловсрол, шинжлэх ухааны хамтын үйл ажиллагааг өргөжүүлэх, монголын залуусыг Кыргызстанд суралцуулах, эрдэмтэн судлаачдын солилцоог нэмэгдүүлэх, эрдэм шинжилгээний хамтарсан томоохон төслүүдийг хэрэгжүүлэх асуудлыг анхааралдаа авахаа мэдэгдлээ.       

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан