“Хурц өнцөг” энэ удаад Эрдэнэт үйлдвэрийн цагаан тоостой холбоотой асуудлыг хөндөж байна. “Цагаан тоосны хор хөнөөлөөс ирээдүйгээ аврах хөдөлгөөн”-ий Удирдах зөвлөлийн гишүүн Баасансүрэн, хуульч Амарбат, Лхагвабаяр нартай ярилцлаа. БОАЖЯ, ЭМЯ-ыг Захиргааны шүүхэд хариуцагчаар татсан энэ хэрэг стратегийн өмгөөллийн хувьд анх удаа амжилттай болсон тохиолдол хэмээн яригдаж буй юм.

ЯРИЛЦЛАГЫГ БҮРЭН ЭХЭЭР НЬ СОНСОХ:
“Хурц өнцөг” энэ удаад Эрдэнэт үйлдвэрийн цагаан тоостой холбоотой асуудлыг хөндөж байна. “Цагаан тоосны хор хөнөөлөөс ирээдүйгээ аврах хөдөлгөөн”-ий Удирдах зөвлөлийн гишүүн Баасансүрэн, хуульч Амарбат, Лхагвабаяр нартай ярилцлаа. БОАЖЯ, ЭМЯ-ыг Захиргааны шүүхэд хариуцагчаар татсан энэ хэрэг стратегийн өмгөөллийн хувьд анх удаа амжилттай болсон тохиолдол хэмээн яригдаж буй юм.

ЯРИЛЦЛАГЫГ БҮРЭН ЭХЭЭР НЬ СОНСОХ:


-Эрдэнэт хот 100 гаруй мянган хүн амтай. Голомтын бүсэд нь Говил, Жаргалант, Вокзал гэсэн гурван багийн 12 мянган иргэн энэ хор хөнөөлд илүү их өртөж байгаа. Бид бол хувь хүмүүс, иргэд. Хэн ямар өвчнөөр өвчлөөд, яагаад байгааг сайн мэддэггүй байсан. Гэтэл хүүхдүүд маань өвдөөд эхэлсэн. Цагаан тоосноос болоод харшлаад, сэрвэгнэж ханиалгана. Бороо орсны дараа хоолой нь бооно, гэрээсээ гарч чадахгүй, тэр шөнөдөө хамар нь битүүрээд унтахгүй. Тэгээд энэ ямар учиртай юм бэ гээд гайхаад хүмүүстэй ярилцаад үзтэл бүгдээрээ нийтлэг тийм өвчтэй байсан. Хавар болохоор хоолой нь загатнаад, хоолой руугаа гараад хийгээд маажмаар болдог гэнэ. Гэхдээ салхины хаана байрлаж байгаагаас шалтгаалж зовуурь нь өөр өөр. Вокзалынхан том, жижиггүй бронхиттой. Говилынхон бүгд харшилтай, биеэр нь юм туурдаг. Улаантолгойнхон “Манай цэргийн насны залуучууд зүрхний өвчний улмаас цэрэгт тэнцэхээ больсон” гэж ярьдаг. Энэ бүх газрын хүмүүс нийтлэгээрээ үс нь их бууралтдаг. Бид энгийн хүмүүс учир судалгаа шинжилгээ хийх боломж байхгүй. Гэхдээ эрдэмтэн судлаачидтай уулзахаар цагаан тоосны талаар судалгаа шинжилгээ хийсэн олон жилийн ажил байдаг юм байна лээ. Бид Эрдэнэт үйлдвэрийнхэнтэй уулзаад “Та нар цагаан тоосон дахь химийн хүнд элементүүдээ хэлж өгөөч ээ. Нэгэнт бид хордож байгаа бол ядаж бага хордохын тулд ийм хүнс хэрэглэ гэдэг суртал ухуулгыг иргэдэд хийж өгөөч, зарим маань мэдэхгүй байна. Өөрсдөө хордоод үр хүүхдүүд нь хүртэл элдэв асуудалтай төрж байгаа хүмүүс илхэн байхад яагаад бидэнд мэдээллээ ил тод хэлэхгүй байгаа юм бэ” гэж хэлж л хариу нэхэж, маргаан үүссэн.-112315-1250624011.jpeg)
-Монгол Улсад Захиргааны хэргийн шүүх нь зөвхөн төрийн захиргааны байгууллага буюу тухайн шүүхийн харьяалалд орох хуульд тусгагдсан байгууллагатай нь холбоотой маргаан үүсгэж болдог. Эрдэнэт үйлдвэр нь энэ шинжийг агуулахгүй байгаа юм. Хэдийгээр энэ маргаанд Эрдэнэт үйлдвэр ороогүй ч, маргааны улмаас эрх ашиг нь хөндөгдөж болох этгээд буюу гуравдагч этгээд гэдэг статустай оролцоод явж байгаа.

