Зуу шахам жилийн амьдрал нь домог болсон Испанийн зураач Пабло Пикассо хоёр зууны заагт дэлхийн урлагийн цөм болсон Парист уран бүтээлийн гараагаа эхлэхээр нүүн иржээ. Тэр үед залуу Пабло Пикассогийн авьяасыг зөвхөн аав нь л үнэлж хүүдээ их л найдвар тавьж байсан гэдэг. Залуу авьяастан маань халаасандаа мөнгөгүй, ходоод хоосон байсан хэдий ч шинэ санаа, өөртөө итгэх итгэлээр дүүрэн байсан учир олныг дагаж бусдыг дуурайх биш, харин өөртөө итгэх итгэлээр цоо шинэ маягийн дүрслэл бүхий дүрслэлүүдийг бүтээдэг болов.
1902-1904 оны үед залуу Пикассо хөх саарал, бараан өнгө голлосон зураг зурдаг байжээ. Тэрээр ядуу зүдүү, аз жаргалгүй, гунигтай хүмүүсийн ганцаардал, зовлонт амьдралыг илэрхийлэхийн тулд ийнхүү хөх саарал өнгөөр зурдаг байсныг судлаачид уран бүтээлийн “хөх үе” гэж нэрлэжээ. Хүмүүсийн зовлон зүдгүүрийг гаргахын тулд зураач дүрсүүдийг сунгах, нарийсгах зэргээр эвддэг байв.
Хөх өнгө бол үнэхээр уйтгар гуниг, шөнийн өнгө. Тиймээс ч Англи хэлэнд “гунигтай” гэхийг “blue” буюу ” хөх “ гэсэн үгээр хэлдэг биз. Энэ үед Пикассо 23 настай байлаа. Урлагийн мэдлэг боловсролыг Барселона, Мадрид зэрэг хотод эзэмшсэн тэрээр шинэ зууны босгон дээр Парис хотноо суурьшсан байна. Залуу харийн хүн гэлтгүй , түүнийг Парисын урлагийнхан андалгүй мэддэг болсон байлаа. Тэрээр Парисын Монмартр дүүрэгт амьдарч, Монмартрын Бато-Лавуар нэртэй алдарт бааранд урлантай болжээ. Түүний урланд авангард яруу найрагч, урлаг судлаач Гийом Апполинэр тэргүүтэй Францын олон зураач, уран бүтээлчид тасралтгүй цуглардаг байсан бөгөөд Анри Руссод зориулсан тэдний нэг нийллэг нь бүр түүхэнд тэмдэглэгдсэн байдаг.
1904-1907 онд түүний сэдэв өөрчлөгдөж амьдралыг цог жавхлангаар дүүрэн, ирээдүйд итгэлтэй хүмүүсийг цайвар ягаан өнгөөр дүрсэлдэг болсныг урлаг судлаачид “ягаан үе” хэмээн нэрлэжээ. Энэ нь Пикассо ээлжит нэгэн хайр дурлалтайгаа учирсантай холбоотой. 1906 онд Парист Афркийн урлагийн үзэсгэлэнгээс этний баримлууд үзсэн нь Пабло Пикассогийн уран бүтээлд хүчтэй нөлөө үзүүлжээ. Африкийн баримал маш энгийн хэлбэр хийцтэй боловч илэрхийллийн хувьд хүчтэй байдаг нь залуу зураачийн анхаарлыг гойд татсан байна. 1907 онд тэрээр кубизмыг эхэлсэн ”Авиньуны хүүхнүүд” хэмээх түүхэн бүтээлээ зурсан байна. Апполинэр Пикассог кубизмын нөгөө нэг төлөөлөгч Жорж Брактай танилцуулснаас хойш нэг үе тэр хоёр салахгүй найзууд байсан түүхтэй.
Пабло Пикассо 1914-1915 он хүртэл кубизмын үзэл бодлоор зурдаг байсан бол түүнээс хойш түүний уран бүтээл янз бүр болж өөрчлөгдөж байжээ. Дүрсийг эвдэж аливаа юмсыг харж буйгаар бус сэтгэж буйгаар дүрсэлдэг нь Пикассогийн онцлог юм. Түүний оролцоогүй төрөл жанр, гараараа барьж үзээгүй материал гэж байхгүй. Тэрээр бүгдийг л сонирхдог, хувийн амьдралдаа ч уран уран бүтээлдээ ч байнга шинэ рүү тэмүүлдэг байв.
Пикассо Оросын бүжгийн тайз, хувцасны зургийг олон удаа хийсэн. “Жагсаал”,”Гурван өнцөгт малгай” зэрэг тайзны хувцасны дизайныг мөн бүтээжээ. Ерөнхийд нь дүгнэвэл тэр үеийн зурагнууд нь сонгодог арга барилаар бүтээгдсэн бодит дүрслэлийн зөв харьцаа хуулиудыг баримталсан ажлууд байсан аж. Оросын бүжгэн жүжиг Пикассод шинэ уран бүтээлээс гадна шинэ хайр дурлал авчрав. Тэрээр бүжигчин Ольга Хохловхтай гэрлэж үр хүүхэдтэй болсон хэдий ч удалгүй салцгаасан байна. Харин 1923 онд Сюрриализмын нөлөөнд автагдсан нэгэн үе үндэстэн нэгт Сальвадор Дали, Хуан Миро нартай энэ онолоор ажиллаж байжээ. Ер бусын сонирхолтой дүрслэл, хачирхалтай хэлбэр дүрс, сонин зохиомж зэрэг нь 1920-иод оноос хойшх Пикассогийн уран дүр төрх юм. Гэвч Пикассогийн сонирхол сюрреализмаас бууран зөвхөн өөрийн гэсэн ертөнцийг эрж хайж байсан нь 130-аад оноос хойшх түүний уран бүтээлд ихээхэн ажиглагддаг.
1937 онд “Герника” нэртэй асар том хэмжээний ханын зураг төрсөн байна. 1932 онд гэхэд Пикассогийн том хэмжээний бие даасан үзэсгэлэн Европын хотуудаар гарч дараагийн жилүүдэд нь Ретроспектив үзэсгэлэнгүүд Англи, Америк, Япон зэрэг орны том хотуудаар удаа дараа гарч байсан билээ. Дайны дараа 1948 онд Пабло Пикассо Францын өмнөд нутагт Газрын дундад тэнгисийн эрэг дээр очиж суурьшин амьдралын сүүлчийн мөч хүртлээ сонин боловч сайхан сайхан зургуудаа туурвисаар байжээ. Түүний чулуун бараар дүрсэлсэн тагтааны дүрс 1949 онд Парист болсон Энх тайвны төлөө олон улсын хурлын билэгдэл дүрс болон хэвлэгдсэнээс хойш “Энхтайвны тагтаа” нэрээр олон түмэнд хүрч дэлхий дахиныг дайн дажингүй сайн цагт уриалан нисч байлаа.
Пикассо хэдийгээр нас ахисан боловч залуу сэтгэлгээгээр бодож уран бүтээлээ туурвиж байлаа. Түүний уран бүтээлийг хувийн амьдралыг нь мэдэлгүйгээр судлах боломжгүй юм. Учир нь тэрээр харсан, сонссон, оролцсон бүхий л үйл явдлуудаа өөрийн уран бүтээлдээ ямар нэгэн байдлаар тусгасан байдаг. Классизм, романтизм, реализм, абстракт гээд түүний оролцож үзээгүй хэлбэр маяг гэж байхгүй. Тэрээр шинийг туршиж, туурвихийг эрмэлздэг байсан хийгээд түүний хувьд уран бүтээлийн, амьдралын эрх чөлөө хамгийн нандин зүйл нь байсан юм. Тиймээс ч түүний ажиллаж байсан байсан материал тоо томшгүй их. Түүний эр зориг бүтээлч санаачлага, ямагт шинийг хайсан зан чанар нь Пикассог манай үеийн давтагдашгүй уран бүтээлчдийн нэг болгосон юм.
Бэлтгэсэн Д.Наран